СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-29

Г.Болдмаа: Ирэх сард "Синофарм" болон "Спутник V" нийт 1 сая 900 мянган хүн тун вакцин ирнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 29-ний 09:00 цагийн байдлаар хүргэлээ.

Энэ үеэр ЭМЯ-наас халдвар хөдөө орон нутагт нийт 14 аймагт бүртгэгдсэнийг мэдээллэв.. Улаанбаатар хотын иргэн та бүхэн нэн шаардлагатайгаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг ЭМЯ анхаарууллаа.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа вакцинжуулалтын талаар ". Засгийн газрын худалдан авах гэж байгаа вакцин дээр дөрөвдүгээр сарын эхээр болон сүүлчээр 900 мянган хүн тун Синофарм вакцин, нэг сая тун Спутник-V вакцин ирнэ. Дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн Синофарм болон Астра Зенека вакцины давтан тун хийгдэнэ" гэлээ.

Байгууллага, аж ахуйн нэгжүүдийг вакцинжуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд боловсролын байгууллагуудыг вакцинжуулж дууссан, дархлаажуулалтад 98 хувьтай хамрагджээ. 18-25 насныхан вакцинжуулалтад нэмэлтээр хамрагдахаар бэлтгэл ажилдаа ороод явж байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ganbaatar
3 жилийн өмнө
192.82.81.212

1.9 say tun gedeg ni 950.0 hund hureltsene gesen uguu.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.