СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Египетийн барилгын нурангиас зургаан сартай нярайг эсэн мэнд аварчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Египетийн нийслэл Каир хотод өнгөрсөн бямба гарагт арван давхар барилга нуран, 25 хүний аминд хүрээд байгаа билээ. Тэгвэл аврах ажиллагааны алба хаагчид өнгөрөгч ням гарагт барилгын нуранги доороос зургаан сартай нярай хүүхдийг эсэн мэнд гарган авчээ.

гэдгийг албаны хүмүүс хэлсэн байна. Ням гарагийн байдлаар нярай хүүгийн биеийн байдал тогтвортой байсан гэж тус улсын иргэний хамгаалалтын газрын төлөөлөгч мэдэгдсэн юм.

Энэхүү золгүй явдлын улмаас нийт 26 хүн гэмтэл бэртэл авсан бөгөөд уг барилга нурсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Каир бүсийн захиргаанаас хөрш зэргэлдээ барилгуудын бүтцийн бүрэн бүтэн байдлыг шалгах инженерийн хороог байгуулан, үзлэг шалгалт хийж байгаа аж.

Египетэд барилга байшин нурах тохиолдол цөөнгүй гардаг бөгөөд энэ нь ядуу буурай хот, хороолол, хөдөө орон нутагт шаардлага хангахгүй бүтээн байгуулалт өргөн тархсантай холбоотой аж.

Тус улсын Засгийн газар ийм төрлийн хууль бус барилга байгууламжтай тэмцэх ажлыг саяхнаас эхлүүлэн, хууль зөрчсөн этгээдүүдийг шоронд хорьж, зохих зөвшөөрөлгүй барилгуудыг нурааж эхэлжээ.

Эх сурвалж: Associated Press, Arab News

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.