Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын 2021.03.29-ний 09:00 цагийн байдлаарх мэдээллийг хүргэлээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 13210 шинжилгээ хийхэд 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 7589 хүрлээ.
Өчигдөр 185 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан ба эмчлүүлж эрүүл болсон хүний тоо 4711 болж байна.
Халдвартай гэж шинээр бүртгэгдсэн 575 хүний 574 нь дотоодод халдварласан тохиолдлууд бол гуравдугаар сарын 18-нд Франкфуртын онгоцоор ирсэн нэг иргэнээс халдвар илэрчээ. Ингэснээр зөөвөрлөгдсөн тохиолдол 427 хүрээд байна.
Нийт 574 тохиолдлын 400 нь Улаанбаатар хотод 174 нь хөдөө, орон нутагт батлагдлав.
Улаанбаатар хотод хаана, хаана халдвар батлагдсан бэ гэж иргэдээс асуулт ирж байгаа. Бүх хороодод халдвар бүртгэгдээд байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 1-25 дугаарт хороонд өнөөдөр 44, Баянзүрх дүүргийн 1-28 дугаар хороонд 98 тохиолдол, Сүхбаатарт дүүрэгт 59 тохиолдол бүртгэгдээд байгаа юм. Иймд таны амьдарч байгаа дүүрэг, хороо, гудамж, талбайд халдварын тохиолдол бүртгэгдсэн гэж ойлгож, сонор сэрэмжээ 2-3 дахин ихэсгэх хэрэгтэйг ЭМЯ-наас анхаарууллаа.