СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мозамбикийн тосгонд террорист халдлага гарч, иргэд хэдэн арваараа алагджээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Мозамбик улсын умард нутгийн Палма тосгонд террорист халдлага гарч олон арван иргэн алагдаж, олон арван хүн сураггүй алга болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Тус улсын Батлан хамгаалахын хэвлэлийн төлөөлөгч Омар Сарангагийн мэдээлснээр зэвсэгт этгээдүүдэд бүслэгдсэн Амарула Палма зочид буудлаас зугтахыг оролдсон долоон хүн алагджээ. Мөн халдлагын үеэр орчим хүн сураггүй алга болсон гэж таамаглаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагаас хойш исламын хэт даврагсад Палма сууринд халдлага үйлдэж эхэлсэн бөгөөд хэргийн газарт байсан гэрчүүд усан завиар аврагдахыг хүлээх зуураа толгойгоо тасдуулсан цогцоснуудыг эргийн ойролцоо харсан тухайгаа ярьжээ.

. Палма суурингаас зугтсан гэрчүүд зэвсэгт этгээдүүдээс хамгаалах цэрэг арми байгаагүй, хүмүүс амиа аврахын тулд өөрсдөдөө л найдаж байна гэжээ.

Палма нь Кабо Делгадо мужид байдаг 75,000 оршин суугчтай тосгон юм. Одоогоор тус тосгонд амиа алдсан болон зугтсан, сураггүй болсон иргэдийн тоо үнэн хэрэгтээ тодорхойгүй, баталгаагүй байна. Халдага үйлдсэн зэвсэгт бүлэг сууринг бүхэлд нь хяналтандаа авсан гэж мэдээлж байгаа ч мөн л баталгаагүй мэдээлэл ажээ.

.

Палма суурингийн ойролцоо Францын эрчим хүчний Тотал компанийн хийн төсөл хэрэгжиж байгаа тул гадны ажилчид олон тоогоор байрлаж байгаа. Зуу гаруй ажилчин Амарула Палма зочид буудалд орогоносон боловч зэвсэгт этгээдүүд зочид буудлыг бүсэлснээр зарим нь зочид буудлаас гарч зугтсан байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.