Өмнөговь аймгийн Булган сумын “Дэн”, “Дал” багийн нутагт байгалийн үнэт чулууг хууль бусаар түүсэн байна. Цар тахлын нөхцөл байдлын үед олон тооны хүн цугларсан байсныг Өмнөговь аймгийн Булган сумын Онцгой комисс, байгаль орчин уул уурхай хариуцсан мэргэжилтэн, хэсгийн төлөөлөгч, цагдаа, багийн дарга нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг олж тогтоон иргэдэд сануулга болон албан шаардлага өгчээ.
Өвөрхангай аймагт халдвар илэрсэн энэ үед тус аймгийн Богд болон бусад сумдын 80 гаруй хүн тухайн газарт ирсэн байжээ.
Эх сурвалж: Өмнөговь аймгийн Онцгой комисс
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Өмнөговийнхон өөрсдөө газраа сэндийчэж ухчихаад, дараа нь матрын нулимс гаргаад худлаа уйлж, цахим сошиолаар нутгаа хамгаалж байгаа гэж хуцалддаг... Хахаха