Байгалийн гамшигт нэрвэгдсэн малчиддаа зориулж, Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт аймгийн ИТХ-ын дарга асан С.Буджав 21 сая төгрөгийн өртөг бүхий эхо аппарат, 2 сая төгрөг хандивлажээ.
Дундговь нутгийн унаган хүү Аймгийн ИТХ-ын дарга асан Сандагийн Буджав байгалийн гамшигт нэрвэгдсэн нутгийнхаа малчдад зориулан Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа 21 сая төгрөгийн өртөг бүхий явуулын 4D өнгөт ЭХО аппарат болон 2 сая төгрөг нийт 23 сая төгрөгийн хандив өгчээ.
Аймгийн онцгой комисс, аймгийн нэгдсэн эмнэлгээс Дундговьчуудын өмнөөс талархал илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.