Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр буюу 03-р сарын 28-ны 09:00-22:00 цагийн хооронд, уламжлалт цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж байна.
Сонгуулийн явцын талаар АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал мэдээлэл өгөв.
Цар тахлын халдварын улаан бүст орсон Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Дархан, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Төв аймгуудад өчигдөр буюу 03-р сарын 27-ны өдөр урьдчилсан санал хураалтыг мөн амжилттай зохион байгуулсан ирц 50 хувьтай байна.
Хамгийн өндөр ирцтэй аймгийн хувьд Увс 76 хувьтай, Булган 72 хувьтай явж байна. Нийт сонгуулийн ирц 12:00 цагийн байдлаар 29 хувьтай байна.
Цахим хэлбэрээр сонгуулийг явуулахгүй. Уламжлалт буюу цаасан хэлбэрээр явуулж байгаа. Намын гишүүдэд буруу цахимаар санал авна гэж буруу ташаа мэдээлэл тараасан иргэн Оюундарийг шүүхийн байгууллагад хандаж шалгуулна.
Нийт 570 санал авах байр 20:00 цаг хүртэл ажиллана. Санал хураалт дуусангуут саналын хуудсыг гараар тоолно. Үүнд хяналтын таван хүн байна. Тухайлбал, нэр дэвшигч бүрийн ажиглаж нарт харуулж саналын хуудсыг 100 хувь гараар тоолно.
Нэр дэвшигч нар 76000 мянган онооны төлөө өрсөлдөнө. Хэн хамгийн өндөр авсан нь АН-ын дарга болно.
Намын даргын сонгуулийг уламжлалт цаасан хэлбэрээр, цар тахлын үед баримтлах халдвар хамгааллын дэглэмийн дагуу сайтар зохион байгуулалттай явуулж байгаа гэж Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдэгдэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.