СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-28

Ардчилсан намын гишүүд цахимаар биш өөрийн биеэр очиж саналаа өгөх ёстой

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Ардчилсан намын даргын сонгууль өнөөдөр буюу 03-р сарын 28-ны 09:00-22:00 цагийн хооронд, уламжлалт цаасан хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Намын даргын сонгуулийг уламжлалт цаасан хэлбэрээр, цар тахлын үед баримтлах халдвар хамгааллын дэглэмийн дагуу сайтар зохион байгуулалттай явуулж байгаа гэж Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооноос мэдэгдэж байна.

Цар тахлын халдварын улаан бүст орсон Архангай, Баянхонгор, Завхан, Булган, Дархан, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Завхан, Увс, Хөвсгөл, Төв аймгуудад өчигдөр буюу 03-р сарын 27-ны өдөр урьдчилсан санал хураалтыг мөн амжилттай зохион байгуулаад байна.

Ардчилсан намын эрхэм гишүүн та намын дүрмийн дагуу зохион байгуулагдаж байгаа биечлэн очиж, цаасаар санал өгөх сонгуульдаа идэвхтэй оролцоорой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зоо
3 жилийн өмнө
202.9.40.46

Энэ маанагууд нэг юм болохоор гараа цээжиндээ дараад энгэж зогсдог гэж харждээ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.