Өчигдрийн /2021.03.27/ ЭМЯ-наас хийсэн 11.00 цагийн хэвлэлийн хурлаар БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакциныг элэгний В, С вирустэй хүн хийлгэж болохгүй ярьсан. Энэ асуудалд өнөөдөр ХӨСҮТ-ийн их эмч Б.Саруул дараах тайлбар мэдээллийг өгсөн юм.
Б.Саруул: Вакциныг туйлын эсрэг заалттай хүнд огт хийж болохгүй. Вакцины найрлагад орсон бодисоос харшилтай бол болохгүй.
Бүх төрлийн цочмог халдварт өвчтэй хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэж болохгүй.
Үүнд цусны хам шинжтэй, дархлаа дарангуйлах эмчилгээ, эм ууж байгаа сүүлийн нэг жилийн дотор уналт, таталт өгч байсан, мэдрэлийн үрэвслийн хам шинжтэй, цус бүлэглэлийн хам шинжтэй, жирэмсэн хүн. Түүнчлэн халдвар аваад эдгэрсэн иргэн зургаан сарын дараа, цусны ийлдэс хийлгүүлсэн хүн гурван сарын дараа вакцин хийлгэж болно.
В, С вирустэй хүн хийлгэж болно. Харин архаг үрэвсэлтэй, цочмог хэлбэрийн өвчлөлтэй бол хийлгэж болохгүй. Жишээлбэл, В, С, Д элэгний хатууралтай ч ээнэгшил алдагдсан иргэнд хийж болохгүй. Хамгийн гол нь элэгний хатуурал нь хүнд хэлбэртэй хүнд хийж болохгүй.
Тэрнээс бол архаг үрэвсэл нь намжмал байгаа вирус нь идэвхжилтэй байх үед вакцин хийж болно. Мөн чихрийн хүнд хэлбэрийн хүндрэлтэй хүмүүст вакцин хийгдэхгүй.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.