ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн Албаны дарга Ж.Байгалмаа: Сүүлийн 24 цагийн хугацаанд 13,057 хүнд PCR шинжилгээ хийхэд коронавируст халдварын 321 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Эдгээр нь бүгд дотоодод илэрсэн. Тодруулбал, Улаанбаатар хотод 262, үлдсэн нь орон нутагт буюу
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 7014 боллоо. Сүүлийн 24 цагийн хугацаанд 104 хүн эдгэрсэн.
Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэж байна. Маш хүнд найман хүн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хөнгөн өвчилсөн 770 гаруй иргэн гэртээ тусгаарлагдаж байна.
Өнөөдрийн байдлаар 2100 ор дэлгэснээс 1607 оронд хүн хэвтэж байна.