СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Худалдаачдыг халдвар хамгааллын дэглэмээ сахин ажиллахыг уриаллаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа томоохон хүнсний зах худалдааны 50 гаруй төв, 100 гаруй сүлжээ дэлгүүр, хүнсний гол нэрийн импортын үйл ажиллагаа эрхэлж байгаа 30 орчим аж ахуйн нэгж байна.   Үүний зэрэгцээ жижиг буюу 8 болон 6 нэрийн 3500 хүнсний дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна.

.

Ковидын нөхцөл байдал хүндэрч, өдрөөс өдөрт цар тахлын халдвар нэмэгдсээр байгаа энэ үед Монгол улсын Засгийн газар, Улсын онцгой комиссыг төлөөлөн “Хөл хорио тогтоохгүй байж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахад худалдааны салбарынхан болон худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэддээ халдвар хамгааллын дэглэмээ сахиж болзошгүй эрсдэлээс хамтдаа урьдчилан сэргийлэх”-ийг уриаллаа.

ЗАДГАЙ ТАЛБАЙН ХУДАЛДАА ЭРХЭЛДЭГ 4700 ОРЧИМ ИРГЭНИЙГ БҮРЭН ВАКЦИНЖУУЛНА

.

ХХААХҮ-ийн сайдын З.Мэндсайхан задгай талбайнхудалдаа эрхлэгчдийг хамгийн өндөр эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа гэж үзэн вакцинжуулах хүсэлтийг холбогдох газруудад уламжилж, нэн даруй буюу гуравдугаар сарын 30-ны өдөр бүрэн вакцинжуулахажлыг зохион байгуулахаар шийдвэрлүүллээ.

Мөн цаашид бусад худалдааны зах төвүүдэд ч өөрийн биеэр очиж иргэддээ халдвар хамгааллын дэглэмийг сахин эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээхэд хамтдаа хичээе хэмээн уриалахаар төлөвлөжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.