СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-27

Д.Мөнхсайхан: PCR шинжилгээний хүчинтэй хугацаанд ирсэн хүмүүсээс халдвар илэрсэн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Баянхонгор аймгийн онцгой комиссын дарга Д.Мөнхсайханы өгсөн мэдээллээр тус аймагт коронавирусийн халдварын есөн тохиолдол бүртгэгдлээ. Улаанбаатар хотоос зөөвөрлөгдөж орж ирсэн нэг, Сэмжит Хужиртаас гурав, Олимпийн цом аялуулахтай холбоотой голомтоос тав байна.

Аймгийн хувьд урьдчилсан нөөц, хамгаалалтын хувцас хэрэгсэл, түргэвчилсэн оношлуур, ариутгалын бодисын нөөц боломжийн түвшинд байгаа гэж үзэж байна. Мөн амьсгалын аппаратуудын нөөцийг шинээр авчирсан.

Бүх төрийн байгууллагын удирдлагын алба хаагчдыг дайчлан ажиллаж байна. . Иргэдийн зүгээс энэ явдлыг хурцаар шүүмжлэн буруутгаж байгааг хүлээж авч байна. Тиймээс иргэд PCR шинжилгээ өгсөн ч өгснийхөө дараа халдвар авсан байх өндөр магадлалтай тул эрсдэлтэй бүсээс иргэдийг хүлээж авах хүндрэлтэй байгаа ажээ.

Есөн хүний биеийн байдал хөнгөн байгаа. Богино хугацаанд авч хэрэгжүүлэх ёстой бүх арга хэмжээг авах шаардлагатай байна. Учир нь малчид болон олон нийтийн ажил амьдралыг хурдан хэвийн үргэлжлүүлэх шаардлагатай байгаа. 

. Өнөөдрийн 18 цагийн байдлаар ойрын хавьтлын 270 хүний 230 нь шинжилгээнд хамрагдсан бөгөөд коронавирусийн халдварын шинэ тохиолдол илрээгүй. 

Голомтыг таслахын тулд тандалт судалгааг идэвхтэй хийх шаардлагатай байна. Гарбөмбөг болоод спортын бусад дугуйланд явж байсан хүүхдүүд, 21-24-ний хооронд такси үйлчилгээнд явсан жолооч нарыг эрүүл мэндийн газартай яаралтай холбогдож, тандалт судалгаанд хамрагдахыг уриалж байна. 

Д.Мөнхсайхан дарга Олимпын цом аялуулж байсан багийн тамирчидтай уулзаж, цом гардсан тул гэрийн тусгаарлалтад орж, дөрвөн удаагийн шинжилгээгээр сөрөг хариу гарсан гэдгийг хэвлэлийн хурлын үеэр хэллээ. Мөн вакцинжуулалтыг аймгийн удирдлага бие даан шийдвэрлэх боломжгүй гэдгийг дурдаж, дөрөвдүгээр сарын 10-ны өдрөөс аймгуудыг вакцинжуулах ажлыг эхлүүлэх чиглэл гарсан гэдгийг онцолсон байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.3

Өнөөх их хариуцлага чинь энэ шүү дээ тэр цом нэртэй хувин сав чинь бидэнд ямарч хэрэггүй аймаг орон нутагийн хөгжилд юу ч байхгүй зүгээр л олимпийн хорооны хэдэн нөхөд томилолтын мөнгө хийж яваа юм

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.