Иргэдийн цаг нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараар “Ковид-19”-ийн халдвар аваад эдгэрсэн иргэдтэй холбогдож ярилцлаа. Халдварын голомтод ажиллаж байгаа эмч нар сайн ажиллаж байгааг тэд онцолж байна. Мөн эрүүл хүн коронавирусээр өвчлөхөд шинж тэмдэг бага илэрч, хөнгөн эмчилгээ хийлгээд удалгүй гарч байгаа бол суурь хууч өвчтэй иргэд коронавирусээр өвчлөхөд үнэрлэх амтлах мэдрэмж алга болж, бие өвдөж ихээр зовиурлаж байсныг хэлж байна.
Харин халдвар авсан иргэдийг нийгэм гадуурхдаг, олон нийтийн таагүй хандлага өөрчлөгдөхгүй байгаагаас эдгэрсэн иргэд нээлттэй мэдээлэл өгөхийг хүсдэггүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.