АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа гуравдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор дууссан. Коронавируст цар тахал хурдацтай нэмэгдэж байгаа тул зарим аймгуудад улаан түвшний түгшүүр зарлаж, хатуу хөл хориог энэ сарын 28-ны өдрөөс хэрэгжүүлэхээр болсон билээ.
Тиймээс АН-ын Дотоод сонгуулийн хороо урьдчилсан санал хураалтыг эхлүүлсэн байна. Өнөөдөр 12:00-22:00 цагийн хооронд Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг хатуу хөл хорихоор болсон аймгуудад урьдчилсан санал хураалтыг явуулж байна. Маргааш буюу 28-ны өдөр бусад аймаг, дүүргүүдэд санал хураалт хэвийн явагдаж, санал хураалт бүрэн дууссаны дараа санал тоолох ажил нэгэн зэрэг эхэлнэ гэдгийг мэдэгдлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.