АН-ын Дотоод сонгуулийн хороо намын даргын сонгуультай холбоотой тайлбар мэдээлэл өглөө.
Нэгдүгээрт нэр дэвшигчидтэй холбоотой ташаа мэдээллүүд олон нийтийн цахим сүлжээгээр явж байна. Сонгинохайрхан дүүргийн АН-ын гишүүдийн бүртгэлийн асуудлаар сошиалд мэдээлэл гарсан. Энэ нь ташаа мэдээлэл гэлээ. Монгол улсын Үндсэн хуулинд зааснаар иргэн бүр өөрийн оршин суух газраа сонгох эрхтэй. СХД нь өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам ихтэй тул шинэ хороолол, хотхонууд бий болсоор байна. Гишүүдийн бүртгэл бол цэвэр намын дотоод асуудал бөгөөд энд ямар нэг эндүүрэл, алдаа байхгүй гэжээ.
Хоёрдугаарт АН-ын даргын сонгуульд нэр дэвшигч О.Амартүвшинтэй холбоотой гарсан мэдээлэл нь цэвэр гүжир гүтгэлэг юм. О.Амартүвшин нь 2016 оны тавдугаар сарын 7-ны өдөр АН-д гишүүнээр элссэн. МАН-ы өгсөн ташаа мэдээлэл нь цэвэр сонгуультай холбоотой, улстөржсөн үйлдэл гэдгийг мэдээллээ.
Мөн АН-ын даргын сонгуулийн сунгаанд дөрвөн нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд нэр дэвшигчидтэй холбоотой худал хуурмаг мэдээлэл их гарч байгаа тул намын гишүүд дэмжигчид хууртахгүй байж бодит үнэн мэдээлэлд итгэл үнэмшилтэй байхыг уриалав. Түүнчлэн эрх баригч намд хандан иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд халдахгүй байхыг уриаллаа. Эрх баригчид эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, АН-ын сонгуульд хөндлөнгөөс халдаж байгаагаа хэд хэдэн удаа батлан харуулж байна гэж үзжээ.
Эцэст нь намын гишүүдэд хандан сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.