Улсын онцгой комиссийн ээлжит бус хуралдаан /2021-03-26/ дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан танилцууллаа.
С.Амарсайхан "Нэгдүгээрт, Нийслэл хотоос хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо.
Хоёрдугаарт, Гуравдугаар сарын 28-ны өдрийн өглөөний 6 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 6 цаг хүртэлх хугацаанд халдварын тархалт өндөр Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг "Улаан түвшин"-д шилжүүллээ.
Гуравдугаарт, Халдварын тоо буурахгүй цаашид өссөөр байвал дөрөвдүгээр сарын 5-аас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд вирусийн тархалтыг бууруулахын тулд хатуу шаарддага тавина. Олон нийтийн газруудад ариутгал халдваргүйтлийн ажлыг эрчимжүүлнэ. Энэ хугацаанд вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулж, тавдугаар сарын 1 гэхэд нийслэлийн нийт иргэдийг вакцинжуулж дуусгахаар төлөвлөлөө" гэлээ.
-Хөдөө орон нутгаас зайлшгүй шалтгаанаар ирсэн иргэдийг ч хот руу нэвтрүүлэхгүй юу?
-УОК-ын дарга С.Амарсайхан: Томилолтоор явах болон янз бүрийн шалтгаанаар хөдөө орон нутаг руу зорчих бүхий л хөдөлгөөнийг бүрэн хорьж байна. Нийслэл хотоос гарч буй хүнс, шатахуун, тэжээл, уул уурхайн бараа бүтээгдэхүүн, тариалалтын ажил зэрэг нэн шаардлагатай ачаа тээврээс бусад хөдөлгөөнийг хориглолоо.
-Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Зайлшгүй шалтгаанаар /эрүүл мэндийн/ хөдөө орон нутгаас нийслэлд ирсэн иргэнийг саадгүй оруулна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ингээд л өөр өөр юм Яриад бдаг. Өөд өөдөөсөө харж суучихаад
unen teneg yumaa songiuluun shovyu hiigeed mongo oloh l zam yymuu da
Алдчаад.Одоо дийлхүү болимоор юм.Хүн бүр хувийн дэглэмээ сайн барь л гэнэ биз.