Улсын онцгой комиссийн ээлжит бус хуралдаан /2021-03-26/ дөнгөж сая өндөрлөлөө. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд, УОК-ийн дарга С.Амарсайхан танилцууллаа.
С.Амарсайхан "Нэгдүгээрт, Хөдөө орон нутагт зорчих хөдөлгөөнийг 14 хоногийн хугацаанд бүрэн хориглолоо. Хүнс, шатахуун зэрэг нэн шаардлагатай ачаа тээврээс бусад хөдөлгөөнийг хориглолоо.
Хоёрдугаарт, Гуравдугаар сарын 28-ны өдрийн өглөөний 6 цагаас дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн 6 цаг хүртэлх хугацаанд халдварын тархалт өндөр Өмнөговь, Дорноговь, Архангай, Баянхонгор, Дархан, Дорноговь, Завхан, Орхон, Төв, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Увс аймгуудыг "Улаан түвшин"-д шилжүүллээ.
Гуравдугаарт, Халдварын тоо буурахгүй цаашид өссөөр байвал дөрөвдүгээр сарын 5-аас эхлэн хатуу хөл хорио тогтооно. Энэ хугацаанд вирусийн тархалтыг бууруулахын тулд хатуу шаардлага тавина. Олон нийтийн газруудад ариутгал халдваргүйтлийн ажлыг эрчимжүүлнэ. Энэ хугацаанд вакцинжуулалтын ажлыг эрчимтэй явуулж, тавдугаар сарын нэгэн гэхэд нийслэлийн нийт иргэдийг вакцинжуулж дуусгахаар төлөвлөлөө" гэлээ.
Өнөөдөр халдварын тоо эрс нэмэгдсэн нь иргэдийн дунд эргэлзээ бий болгосон. Эрүүл мэндийн сайд С.Энхболд халдварын тоо нэмэгдсэн шалтгааныг ийнхүү тайлбарлалаа.
Тэрбээр "Халдвар нэмэгдэж байгаа шалтгаан шинжилгээний өргөн цар хүрээтэй үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа. Нэг дор байсан олон хүнээс зэрэг халдвар илэрсэн зэрэг нь тоо нэмэгдэхэд түлхэц болсон. Хөдөө орон нутгаас ч мөн ихээр илэрч байна. Улсын хэмжээнд нийлээд ийм өндөр тоо гарч байна.
Өнөөдрийн 437 тохиолдлын 116 нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын түр баривчлах байрнаас гарсан. Нэг дор наймуулаа, агааржуулалт муутай газарт байсан хүмүүсээс ингэж бөөнөөрөө халдвар гарсан. Тоо эрс нэмэгдэхэд нөлөөлсөн" гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баривчлах байр гэж халдвар тараах газар байдгын байна даа. Сүрьеэ эдэр бол замаа алдсан байхдаа.
Tur halbar tarhah ersdeliig bii bolgood bn Amarsaihan aimguud dur meden humuusiig tusgaarlahgui gej tomoeood bsan odoo aimaguud n korono garch bn