Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Элчин сайдаар ажиллаж байсан А.Баттөрийг буцаан томилох гэж буй тухай мэдээлэл чих дэлсэх болов. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга удахгүй зарлиг гаргахаар болсон сурагтай.
Батлан хамгаалахын дэд сайд, Гадаад харилцааны яаманд газрын даргаар ажиллаж Элчин сайдаар томилогдсон түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст 2019 оны арванхоёрдугаар сараас эхлэн эрүүгийн хэрэгт байцаах болсон билээ. Тодруулбал, ГХЯ, манай улсад суух дипломат төлөөлөгчийн газрынханд зориулсан “Дипломат-95” орон сууцын хувьчлалын үеэр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж гурван ч байр завшсан хэрэгт түүнийг буруутгасан юм.
Тиймээс албан тушаалаа урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татан 2020 оны нэгдүгээр сард Улаанбаатарт болсон Элчиин сайдуудын цугларалтад оролцохоор ирээд байхад нь саатуулж, хилээр гарахыг нь хориглосон. Гэвч прокурорын байгууллагынхан өмгөөлөгч Б.Баасанцогтын “заавраар” түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Энэ талаар холбогдох байгууллагынхнаас тодруулахад “Хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үнэн” гэхээс илүүг хэлэхийг хүссэнгүй. Тиймээс шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй, хэргийг хэрэгсэхгүй болгосон учраас Францад суух Элчин сайдаар томилохоор болж буй сурагтай.
Үүнээс гадна А.Баттөрийн эхнэр н.Баярмааг Европ руу хууль бусаар тамхи наймаалдаг байх магадлалтай хэмээн Польш улсын Цагдаагийн газраас эрэн сурвалжилж буй тухай яриа ч ГХЯ-ныхан дунд байдаг аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Шадар сайд байсан Энхтүвшин хөгшин нэг ийм эрээчээд сууж байдаг болоо юу