Исламын Рейкжэнс хойг дахь Гелдингадалур галт уул ойрын өдрүүдэд оргилж байна. Галт уулын халуун хайлмаган дээр аялагч, сонирхогчид зайдас шарж, хоол хийж байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн.
Тэгвэл энэ удаад аяллын хөтөч Свен Шорри Сигватсон оргилж буй галт уулын халуун хайлмагны дэргэд бүрэн нүцгэлж, хувцсаа тайчсан зургаа даруулсан нь маргаан дагуулаад байна. “Би бол исланд” нэртэй аялал жуулчлалын компанид ажилладаг Сигватсон найзуудтайгаа хөгжилдөхийн тулд хувцсаа тайлсан бөгөөд зурагчин найзаараа зургаа авахуулсан гэжээ.
Тэд маш богино хугацаанд энэ зургийг дарж, ойр хавьд нь байсан жуулчид харж амжаагүй хэмээн тайлбарлажээ. Исландын галт уул оргилсон нь олон зуун жуулчныг татаж байгаа ажээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.