Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ коронавирусийн халдвараас ажилчдаа урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор олон талын арга хэмжээ яаралтай авч, хэрэгжүүлж байна.
Энэ сарын 24-ний өдөр Орхон аймагт коронавирусийн батлагдсан нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан үйлдвэрийн Шуурхай штаб хуралдаж, бүх ажилтнуудаа түргэвчилсэн шинжилгээнд хамруулахаар шийдвэрлэсэн. Тухайн өдрийн 18.00 цагт эхэлсэн тандалтын шинжилгээ тасралтгүй 25 цаг үргэлжилсний үр дүнд үйлдвэрийн бүх ажилтнууд буюу нийт 6844 үндсэн болон гэрээт ажилтнуудаа богино хугацаанд шинжилгээнд бүрэн хамрууллаа.
Шинжилгээгээр 10 эерэг тохиолдол гарсны дөрөв нь батлагдаж, эмчилгээнд шилжүүлээд буйг Эрдэнэт сувиллын цогцолборын ерөнхий эмч Ж.Ганчимэг мэдээлэв.
Тархалтыг зогсоох, голомт тодруулахад чухал ач холбогдолтой тандалтын шинжилгээ дуусч дараагийн шатны арга хэмжээнд шилжээд байна. Энэ нь коронавирусийн халдвараас хамгаалах, дархлаа тогтоох вакцинжуулалт юм.
Өнөөдрөөс вакцинжуулах ажил эхэлж, Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд өөрийн хүсэлт, сонголтоор хамрагдаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.