Коронавирусийн халдварын тоо өдөртөө 400 гарч байгаа энэ үед нийт ард иргэд сонор сэрэмжтэй байхыг ЭМЯ-наас анхааруулж байгаа. Иргэдийн хувьд амны хаалтаа удаан хугацаанд зүүх, олон нийтийн газраар үйлчлүүлсэний дараа гараа угаах, ариутгахгүй байх нь халдварт өртөх эрсдэлтэй гэж үзэж байгаа юм.
Нийгмийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн судалгаагаар хүн амын 40.7 хувь нь амны хаалтаа буруу зүүж байгаа тул зөв зүүж хэвшихийг уриалж байна.
Жишээлбэл, хамраа ил гаргаж, хамар амаа дарахгүй гэх мэт. Амны хаалтаа буруу зүүснээр таны халдвар авах эрсдэл нэмэгдэнэ.
Хүн ярьж, ханиаж, найтаахад шүлс дусланцрууд нь 2м хүртэл цацардаг тул хүн хоорондын зайгаа барьснаар та халдвар авахаас өөрийгөө сэргийлж чадна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.