Энэ долоо хоногийн мягмар гарагт Мьянмарын Мандалай хот дахь гэрийнхээ үүдэнд аюулгүйн хүчний цэргүүдэд буудуулж амиа алдсан долоон настай Кин Мио Чит охины гэр бүл цэргүүдээс айсандаа гэртээ харьж чадалгүй нуугдсаар байгаа ажээ.
Цэргийн эрх мэдэлтнүүд төрийн эргэлт хийснээс хойш Аун Сан Су Чи болон бусад баривчлагдсан улстөрчдийг суллахыг шаардсан иргэдийн жагсаалын үеэр аюулгүйн хүчнийхэн 320 гаруй хүний аминд хүрсний дотор 20 хүүхэд байна. 20 хүүхдээс хамгийн бага нь Кин Мио Чит юм. Гэр бүлийнхэн нь түүнийг долоо биш зургаан настай байсан гэдгийг батлан мэдээлжээ.
Охиныг буудсаны дараа эмнэлэг рүү авч очсон боловч цэргийнхэн хамгаалалтад гарсан тул боломжгүй байжээ. Арай гэж орой 18 цагт эмнэлэг олж очиход охин хэдийнээ нас барсан болохыг эмч хэлсэн байна. Түүний эгч болоод аав нь CNN агентлагт өгсөн ярилцлагадаа бяцхан охиныг ямар гэмт хэрэг үйлдсэн гэж буудаж хороосон юм бэ хэмээн гомдолтой байгаагаа мэдүүлжээ.
Зургаан настай охиныг буудаж хороосны дараа ахыг нь аюулгүйн хүчнийхэн авч явсан бөгөөд тэр амьд мэнд байгаа эсэх болон хаана байгаа нь тодорхойгүй байна. Энэ явдлаас хойш тэдний гэрийг цэргүүд сахиж байгаа тул харихаасаа айж, харьж чадахгүй нуугдсаар байна гэжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.