Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дахин хатуу хөл хорио тогтоохоос өөр аргагүй нөхцөл байдал үүссэнийг өнөөдөр мэдээлсэн.
Харин Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хөл хорио тогтоовол 152 мянган аж ахуйн нэгж эрсдэл орно хэмээн үзэж байна. Тус газраас Сovid-19 халдварын нөхцөл байдалтай холбогдуулан аж ахуй нэгжүүдтэй өнөөдөр уулзах үеэр хөл хорионд орохгүйн тулд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, хариуцлагатай байхыг уриалжээ.
МҮХАҮТ-ийн гаргасан судалгаагаар өнгөрсөн 2020 онд хөл хорионы улмаас 27 мянган аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа зогсч, ажилгүй болсон иргэдийн тоо 60 мянга давжээ.
МҮХАҮТ-дарга Т.Дүүрэн, Гишүүнчлэлийн газрын дарга Ц.Магнайбаатар, Удирдах зөвлөлийн гишүүдийн төлөөлөл “АПУ” ХК-ийн Байгууллагын харилцаа эрхэлсэн захирал Ш.Батжаргал, “Наран групп”-ийн ТУЗ-ын дарга С.Болдхэт, “Интерактив Би Ай” ХХК-ийн Ерөнхий захирал Ч.Чимэддорж, “Таван богд трейд” ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Баатарсайхан нар МҮХАҮТ-аас гаргасан уриалгыг танилцууллаа.
МҮХАҮТ дотоодод вирусийн халдвар гарсан цагаас эхлэн хөл хорионы бизнес дэх нөлөөллийн судалгааг удаа дараа явуулж, эдийн засагт учирч буй эрсдэлийг удирдах, цар тахлын нөлөөлөлд өртсөн бизнес эрхлэгчдийг хамгаалах, тэдгээрт дэмжлэг үзүүлэх саналуудыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их хурал, Засгийн газар, холбогдох яамдад тухай бүр хүргүүлэн, бодит мэдээллээр ханган ажилласан.
Энэ дүнд бодит шийдвэрүүд гарч, тодорхой үр дүнд хүрснээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж байна. Ялангуяа өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойших хатуу хөл хорионы үед бизнесийг шат дараатай нээх, хилийн боомтууд дээр үүссэн асуудал болон аж ахуй нэгжүүдийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэхэд Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комисстой идэвхтэй хамтран ажиллалаа.
Цар тахлын үед үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулах, эдийн засгийг сэргээх хүндхэн үүрэг төр-хувийн хэвшлийн өмнө тулгарч байна. Вакцинжуулалт хийгдэж байгаа ч сүүлийн өдрүүдэд халдварын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сард ахин хөл хорио тогтоох магадлалтай байна.
Хоёрдугаар сарын хөл хорионы өмнө Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар энэ бол сүүлийн хөл хорио гэж мэдэгдсэн. Мөн Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс ч аль болох бизнесийн үйл ажиллагааг нээлттэй байлган халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулж ажиллуулснаар эдийн засгаа сэргээх арга хэмжээг зэрэгцүүлэн авч явна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Үүнийг бизнес эрхлэгчид болон МҮХАҮТ дэмжиж байгааг МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн хэлээд танхимын 5500 гишүүн болон идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 80 мянга гаруй жижиг дунд бизнес эрхлэгчиддээ хандан халдварын тоог хязгаарлахаар хийж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжин, аль болох хатуу хөл хорио тогтоохгүйгээр мэргэжлийн байгууллагуудаас өгсөн зөвлөмжөө сайтар мөрдөж, халдвар хамгааллын дэглэмээ чандлан сахихыг уриаллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иргэдийнхээ эрүүл мэндээр дэнчин тавьж бизнес хийцгээе гэж уриалж байгаа юм уу?
Хүн гээч амьтанд эрүүл мэнд, амь нас хамгийн чухал эрдэнэ. Эрүүл л байж хүн хөдөлмөрлөж чадна, баялаг бүтээнэ, мөнгө олно.
---Хот хоорондын зорчигч тээвэрт 64 аж ахуйн нэгж 1415 тээвэрчид 2020 оны 11-р сарын 10-аас өнөөг хүртэл Ковид-19 цар тахлын улмаас тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хязгаарлалтанд ороод 4 сар гаруй болж байна даа. --- Хот хоорондын тээвэрчид нийгмийнхээ хариуцлагыг ухамсарлаж олон сар тэвчээртэй хандлаа. ---УОК хэдийгээр халдварын тархалт нэмэгдэж байгаа ч аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хорьж хаалгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдүүлж хэвийн үргэлжлүүлэнэ гэж байгаа боловч хот хоорондын тээвэрчид бидний хувьд хязгаартай л байна. ---Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 10 их наядын цогц ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл иргэд болон бизнес эрхлэгчдэд олгогдож эхлээд байгаа боловч хот хоорондын тээвэрчин,тээвэр эрхэлдэг аж ахуйн нэгж хамаарагдахгүй. --- Тээвэрчид нь: Банкнаас авсан зээлээ түр 12 сараас 3 сарын хугацаатай зээлээ хойшлуулсан боловч хугацаа нь дууссан. ---Байгууллага нь:Ажилчидынхаа цалин хөлсийг олгож чадалгүй Н.Д, ХАОАТ, 2020 оны 11сар 12 сар ,2021 оны 1 сар 2 сар 3 саруудын төлбөр өр болсоор байна. --- Зорчих хөдөлгөөнтэй холбоотой батлагдсан түр журмын дагуу хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдийг зохицуулж хувь унаагаар явж болно гэж заасан. ---Хот хөдөө рүү явах шаардлагатай иргэдийг хувь тээврийн хэрэгсэлтэй иргэд. дуртай замаар хяналтгүй хялбар зам сонгож тээвэрлэлт хийнэ. ---Хот хоорондын нийтийн тээвэр бол хяналтанд тээвэр гүйцэтгэдэг. ---Хот хоорондын тээвэрчид төрийн бодлого зохицуулалтын гадна хаягдсан хэвээр байна. ХОТ ХООРОНДЫН ТЭЭВЭРЧИД ЦАР ТАХЛЫН ЭНЭ ХЭЦҮҮ ҮЕД БИ БОЛЖ БАЙНА ГЭХ ХҮН НЭГЧ ҮГҮЙ БАЙХАА ---Та бүхэн холбогдох хүмүүст хүртэл SHARE хийгээрэй.