СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Пфайзер компани бага насны хүүхдүүдэд вакцин туршиж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Америкийн Пфайзер компани коронавирусийн эсрэг вакцины туршилтаа хагас ойтойгоос 11 хүртэл насны хүүхдүүдэд туршиж эхэлсэн байна. . Уг туршилтын зорилго нь аль насны хүүхдэд ямар хэмжээний тун хийх шаардлагатай болохыг тогтоох гэж эх сурвалжид мэдээлсэн байна.

Пфайзер компанийн зүгээс 2021 оны хоёрдугаар хагас гэхэд уг туршилтын үр дүн гарна гэж найдаж байна. Хэрэв туршилт амжилттай болбол 2022 оноос эхлэн 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулах ажээ. Туршилтад орж байгаа хүүхдүүдэд нэг тунд 10 болон 20, 30 микрограм вакцины гурван өөр тунг тарих юм байна. .

АНУ-ын Модерна компани энэ сарын эхэнд хагас ойтойгоос 11 настай хүүхдүүдэд  Ковид-19-ийн вакцины туршилтаа эхлүүлсэн. Мөн Johnson & Johnson компани бага насны хүүхдүүд болон нярай хүүхдүүдэд вакцинаа туршихаар төлөвлөсөн гэдгээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: Live Science

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.