Улсын онцгой комиссийн хуралдаан өнөөдөр /2021-03-26/ 14 цагаас зарлагджээ.
Уг хуралдаанаар нийслэл хотод 14 хоног хатуу хөл хорио тогтоох эсэх тухай асуудлыг авч хэлэлцэнэ. УОК-оос гарсан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж эцсийн шийдвэрийг гаргадаг.
Ташрамд дурдахад, сүүлийн 24 цагийн 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 5287 болсон билээ. Харин хөдөө орон нутагт /Хөвсгөл 5, Дархан 6, Дорноговь 3, Төв 26, Хэнтий аймагт 6/ 67 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 509 болоод байна.
Энэ асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголбанкны удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэр байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Хатуу хөл хорио тогтоохгүй гэж хичээж байгаа ч халдварын тоо буурахгүй байгаа учраас хатуу хөл хорио тогтоох Эрүүл мэндийн яамны саналыг дагахаас өөр арга аргагүй нөхцөл үүслээ” гэсэн билээ.
14: 00 цаг
Дөнгаж сая авсан мэдээллээр УОК-ийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.