Ази, Европ тивийг холбосон усан зам Суэцийн сувагт Эвер Гивен усан онгоц хөндөлдөж гацсанаас хоногт 9,6 тэрбум ам.долларын ачаа бараа түгжигдэж байна. Дэлхийн баруун тивийг зүүн тивтэй холбодог сувгаар цагт 400 сая ам.долларын худалдаа явагддаг ажээ.
Уг хөлөг онгоцыг сувгаас чөлөөлөхөд хэд хоног шаардлагатай гэж таамаглаж байсан бол мэргэжилтнүүд хэдэн долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж үзэж байна. Эвер Гивен нь Тайваний Эвергрийн Марин компанийн ашиглалтад оруулсан усан онгоц бөгөөд уртаараа дөрвөн хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний урттай, дэлхийн хамгийн том чингэлэг ачигч хөлөг онгоцуудын нэг юм. 200,000 тн жинтэй усан онгоц 20,000 чингэлэг тээвэрлэх хүчин чадалтай.
Суэцийн суваг нь дэлхийн завгүй худалдааны урсгал өнгөрдөг чиглэлүүдийн нэг бөгөөд дэлхийн нийт худалдааны 12 хувь нь үүгээр дамжин өнгөрдөг байна. Хувцас, тавилга, автомашины тоног төхөөрөмжөөс гадна газрын тос зэрэг далай тэнгисийн тээвэрлэлт үүгээр өнгөрдөг. Одоогоор 160 усан онгоц сувгийг гатлахаар зам чөлөөлөгдөхийг хүлээж байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.