СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-26

Х.Нямбаатар: Дубайн гэрээг цуцлах эсэх асуудлыг ирэх долоо хоногт ярина

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Рио тинтогийн асуудлаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Ирэх долоо хоногийн эхээр Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааныг зарлан хуралдуулах саналыг Ерөнхий сайдад танилцуулна. Уг хуралдаанаар Рио Тинтогийн төлөөлөлтэй УИХ-ын 92-р тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг хэлэлцээр эхлүүлэж гэж байгаа.

Хэлэлцээр үндсэн гурван үе шаттай явагдана гэж удирдамжийн төсөлд оруулаад байна.

Нэгдүгээрт, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөг цуцлах асуудлыг ярина. Лондонгийн арбитрийн шүүхэд Рио Тинто Монгол Улсын Засгийн газрыг татварын акт маргаантай холбоотой асуудлаар хариуцагчаар өгсөн. Ойролцоогоор одоогийн ханшаар нэг их наяд төгрөг. РиоТинтогийн талаас одоогийн байдлаар эдгээр тавигдаж байгаа актын 650 тэрбум төгрөгийг төрийн дансанд шилжүүлсэн байгаа. Удахгүй Татварын албанаас үлдсэн 350 орчим тэрбум төгрөгийн актыг Оюутолгойн талд хүргүүлж байгаа байх.

Хоёрдугаарт, татварын маргаантай асуудлыг хөрөнгө оруулагч тал, Засгийн газар хоёрын хооронд ойлголтын зөрүүг арилгах хэлэлцээрийн ажлыг хийхээр ярьж байна.

Гуравдугаарт, 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 14 орчим гэрээ хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурсан байдаг. Уг гэрээ хэлэцээрүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 92-р тогтоолын хэрэгжилтийг хангах, хамтын төслийг үргэлжлүүлэх хэлэлцээрээр үргэлжилнэ.

тул хуульд заасан үндэслэлээр энэ асуудалтай холбоогүй гэж ойлгож байгаа” гэлээ.

Тодруулбал, АНУ-ын Хедж сан Рио Тинто компанийг “Оюутолгой”-н уурхайн төсөл саатсан жинхэнэ шалтгааныг нуун дарагдуулсан хэмээн буруутгажээ. Улмаар хөрөнгө оруулалтын “Pentwater Capital Management” компанитай хамтран Нью-Йоркийн шүүхэд зарга үүсгэсэн байна. Тэд “Оюутолгой”-н зэсийн ордын  6.75 тэрбум долларын нэмэлт өргөтгөл хүнд нөхцөлд байгаа гэдгийг мэдэж байсан. Мөн геологийн хүндрэл гарна гэдэг нь худал мэдээлэл хэмээн хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж, хувьцааны үнэд нөлөөлж болзошгүй мэдээллүүдийг нуун дарагдуулсан. Түүнчлэн үнэт цаасны тухай холбогдох журмыг зөрчсөн гэж үзэн зарга үүсгэсэн байна.

“Pentwater Capital Management” нь Туркойз Хиллс Ресурс компанийн хамгийн том "жижиг хувьцаа эзэмшигч"  бөгөөд хамтын зарга үүсгэсэн хэргийн гол нэхэмжлэгч юм. Тус компани төсөл товлосон хугацаандаа, төсвийн хүрээнд урагшилна гэж тооцон Туркойз Хиллс Ресурс компанийн хувьцааг худалдан авсан ба хөрөнгө оруулагчдад учирсан хохирлыг нөхөн төлөхийг шаардаж байгаа юм байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.