СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-26

Ерөнхийлөгч Х.Баттулга Г.Солтан тэргүүтэй казак иргэдэд уучлал үзүүлж, ялаас бүрэн чөлөөллөө

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлэх тухай зарлиг гаргалаа

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, гуравдугаар сарын наймны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүллээ.

Тодруулбал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа 407, 461, 419, 445, 429, 425 дугаар хорих ангиудад ял эдэлж байсан нийт 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв.

Хэргийг эргэн сануулбал, УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” ХХК-д “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлөлттэй зээл авсан гэм буруутайд тооцон нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.52

Эрх мэдлиинхээ хүрээнд л ажиллаж байна Зөв шүү.казахууд маань баярласан байхаа.Шүүхиин эрх мэдэл бүх АТГ тагнуул прокурор засгиин газрын эрх мэдэлд байдаг баохоор нөлөөлж чадахгүй шүү дээ.Энэ жагсаж байгаа ман намын гар хөлүүд ёстой ман-намынхаа бузар булай булхайг илчилж өгч байна даа.Ман-нам 100 жилиинхээ ойгоор сөнөнө гэдэг үнэн болчих шигээ

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.117

Чимгээ Содномдаржаа 2 г яагаад сулалдгүй юм бүх зүйл ил болчоод байхад

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.62

Цахим гав хэзээ хэрэгжиж хөнгөн ялтай хүмүүс гарах вэ?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.