СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-26

Б.Пүрэвдорж: 5,1 их наяд төгрөг хадгаламж болж хувирсан байх магадлал байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Төсвийн хөрөнгө зориулалтын бусаар зарцуулагдсан байж магадгүй" гэж үзэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандаж асуулга тавьжээ.

Тэрбээр "Засгийн газар өнгөрсөн онд 5,3 их наяд төгрөгийн хөтөлбөр зарласан. Эрүүл мэндийг хамгаалах үүрэг хүлээсэн ч энэ хөтөлбөр хэрэгжсэнгүй, ковид улам гаарч байна. Мөн эдийн засгийг хамгаалах үүрэг хүлээсэн ч биелсэнгүй, эдийн засаг 5,3 хувиар уналаа. Ажлын байрыг хамгаалах арга хэмжээ авсан ч МҮХАҮТ-ын мэдээллээр 400 000 иргэн цалингаа авч чадахгүй байна. ЖДҮ-ийн 75 хувь нь сул зогсолттой байна гэсэн мэдээлэл гарлаа.

Өөрөөр хэлбэл Засгийн газрын зарласан хөтөлбөр үр дүнгээ өгсөнгүй байтал 5,1 их наяд төгрөг хаашаа оров гэдэг их сонин байна. Иймд тэр мөнгийг юунд зарцуулсан талаар Ерөнхий сайдад хандаж асуулга тавьсан.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хариу нь ирлээ. Ингэхдээ 5,1 их наядаас 2,4 их наядын зарцуулалтын тайланг нь өглөө. Үлдсэн 2,7 их наяд төгрөг хаачив?

Өөрийн зүгээс өнгөрсөн хугацаанд энэ их мөнгө хаашаа оров гэдгийг судалсан. 2019 онд эдийн засаг өсөлттэй байхад иргэдийн харилцах данс 2,2 хувиар нэмэгдсэн. 2020 онд эдийн засаг хүндэрсэн учраас харилцах 4,6 хувиар унажээ. Компаниуд мөнгөө цалинд тавьж, алдагдалаа нөхөөд дуусчээ. Тэдэнд хадгаламж хийх боломжгүй байхгүй гэсэн үг.

Гэтэл нэг зүйл анхаарал татаж байна. 2019 онд эдийн засаг өсч байхад нийт хадгаламж 1,2 их наядаар өссөн. Харин 2020 онд эдийн засаг унасан учраас хадгаламж буурсан байх гэтэл 3,9 их наядаар өссөн байна. Хувийн хэвшлийнхэн хадгаламж хийх нөхцөлгүй үед ийнхүү огцом өссөн нь анхаарал татаж байна.

Өөрөөр хэлбэл төсвийн их хөрөнгө хадгаламж руу орсон байх магадлал өндөр байна. Иймд Ерөнхий сайд та тайлан тавь. Ямар мөнгө хааш нь хийсэн гэдгээ ил тод болго" гэлээ.  

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
192.82.73.52

Хямралаас болоод эдийн засагт эргэлдэх мөнгө хадгаламж болж байна. Хаа сайгүй л ийм байна. 2020 онд хадгаламж өссөнийг 2021 онд батлагдсан 5.1 их наядтай холбож тайлбарлах нь үнэмшил төрүүлэхгүй байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.