СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-26

Ж.Батсуурь: ҮХЦ-ийн хурал үргэлжилж байхад нэг гишүүнийг нь чөлөөлж болохгүй

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
3 жилийн өмнө

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ҮХЦ улстөржиж байгааг эсэргүүцсэн мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "ҮХЦ-ийн гишүүдээс бүрэн эрх нь хэрэгжиж байгаа гурван гишүүний нэг Ш.Цогтоог МАН-ын бүлэг олонхиороо хүч түрэн чөлөөлөх гэж улайрч, өөр хүн оруулж ирж байна. Манай бүлэг ҮХЦ-ийн гишүүнийг чөлөөлөх асуудал дээр гурав хоногийн завсарлага авахыг хүссэн ч бидэнд хугацаа өгсөнгүй.

ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан хуралдаж УИХ-ын гишүүн Т.Доржханд нарын хүсэлтийг хэлэлцсэн байна. Энэ талаар ҮХЦ-ийн дарга Н.Чинбат "Бага суудлын хуралдаан болсон, одоо үргэлжилж байна" гэх тайлбарыг өгсөн. Гэтэл хурал нь үргэлжилж байхад нэг гишүүнийг нь УИХ-аар чөлөөлөх гэж байна. Энэ бол ҮХЦ-ийн дээр хөх тэнгэр байдаг гэх үгийг үгүйсгэсэн хэрэг болж байна.

Эрх баригчид дураараа аашилж байна. Шүүхийн тухай багц хуулийг өөлчилж шүүх байгууллагыг гартаа авлаа, Авлигатай тэмцэх тухай хуулийг өөрчилж цагдаа, тагнуулыг гартаа авлаа. Одоо ҮХЦ-ийг гартаа авч байна.

Өнөөдөр Ш.Цогтоог чөлөөлж Үндсэн хуулийг гартаа авч байгаа шигээ С.Зоригийн хэрэг, Оюутолгойн асуудал зэрэг дээр ажиллаж байгаа шат шатны шүүгч нарыг дуртай үедээ чөлөөлж өөрсдийн эрх ашигт нийцүүлэх нь. Энэ бүхнийг та бүхэн сайтар судалж, түгээгээрэй" гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочиг
3 жилийн өмнө
202.9.40.52

Энэ батсуурь хуучин коронотой маск авч зүүгээд байсан шинжилгээ өгөөч халдвар тараагаад юугаа дэмиирээд байдаг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.