Барилга хот байгуулалтын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Алсын хараа 2050, Монгол улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн зорилго, эрүүл мэндээ хамгаалж эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд салбарын зорилт тусгаж, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
БХБ-ын сайд Б.Мөнхбаатар: ЗГ байгуулагдаад найман сар болсон байна. Энэ хугацаанд Алсын хараа баримт бичиг, таван жилийн үндсэн чиглэл, 10 их наядын хөтөлбөртэй холбоотой үйл ажиллагаа холбож байна.
Иргэдээ орон сууцжуулах хөтөлбөр чухал юм. 2020 оны 10 сарын 1-нээс ипотекийн хүүг зургаан хувь болгосон. Ингэснээр 1.1 сая өрхийн орлоготой иргэд зээлд хамрагдах болсон.
Ингээд 1673 иргэн ипотекийн зээлд хамрагдаад байна. Улсын хэмжээнд 2020 онд 15639 орон сууц ашиглалтад орж 5594 нь төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлд орж, 5691 нь банкуудаар дамжин борлогдсон байна. 2021-2024 онд энэ тоог нэг дахин нэмэх боломжтой. Мөн олон хувийн хэвшлийн барьсан барилга ипотекийн зээлээр худалдаалагдах боломжтой болно. 2021 онд ипотекийн зээлийн хэмжээг 700-800 тэрбум төгрөг хүртэл нэмэгдүүлэхээр Монгол банктай тохироод байна.
Ипотекийн зээл орон нутагт хэрэгжүүлэхгүй байна гэх гомдол ирдэг. Үүн дээр тулгуурлан 5 төрлийн судалгаа хийсэн. Үүнээс Орхон аймаг, Дархан аймгууд худалдан авах чадвар өндөр гарч ирсэн. Хамгийн сүүлд Булган, Хөвсгөл аймаг орж байна. Тиймээс энэ зээлийн хувиарлалтыг энэ судалгаанд үндэслэн хийх шаардлагатай байгаа. Ипотекийн зээлийн 30 хувийг орон нутагт олгохоор төлөвлөнө.
Мөн түрээсийн орон сууц хөтөлбөр зайлшгүй шаардлагатай байна. Удаан үйл явцтай явж байгаа, эрэлт ихтэй байгаа ажил. Залуус нэг, хоёр, гурав хөтөлбөр хэрэгжүүлэхээр байгаа. Хан-Уул дүүргийн 21-р хороонд байгаа 57 га газар дээр 5000 айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа юм. ТЭЗУ гаргаж байгаа. Энэ бол маш чухал. Барилга хэд байх, зогсоол, ажлын байр гээд төлөвлөлт хийж байж ажил хийгдэнэ.
Улаанбаатар хотын бөөгнөрөлийг задлах төлөвлөлт баруун тийш хийгдэж байна. Хөшигтийн хөндий руу хот тэлнэ. Тэнд төрийн нэр дээр байгаа 57 га-гаас гадна хувийн хэвшил олон газар авсан байгаа. Тиймээс төлөвлөлтийг маш зөв хийхээр ярьж байна.
Одоо Улаанбаатар хот өөрөө орц гарцгүй төлөвлөлтгүй байгаа. Тиймээс шинэ бүсэд маш сайн төлөвлөлт хийнэ. 2-3 гүүр барина. Ингэснээр Улаанбаатар хотын задрал хийгдэх юм.
Өнгөрсөн дөрвөн жил бид цэвэрлэх байгууламжийн асуудлыг амжилттай шийдэж байна. Эрдэнэт хотынх баригдаж дуусаж байна. Дархан-Уул аймгийнх 70 хувьтай байна. Ирэх жилийн өдийд 13 аймагт цэвэрлэх байгууламж баригдаад дуусна.
Засгийн газрын 211-р тогтоолоор цэвэр бохир усны төлбөрт 34.6 тэрбум төгрөгийн төлбөрийг төрөөс хариуцсан. 740000 айл өрх, 23000 ААН-ын төлбөр багтаж байна.
Барилгын материал дээр мөн зохицуулалт хийж байна. Барилгын материал бүгд хувийнх байгаа. Тэгэхээр материалын үнэ өсөж байгаад асуулт тавьж байна. 360 тонн арматурын жилийн хэрэгцээтэй. Өнгөрсөн хугацаанд үнэ өссөн асуудал гарсан. Тиймээс хяналт тавьж ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.