ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2021 оны гуравдугаар сарын 26-ны 09:00 цагийн байдлаар хүргэж байна.
ХӨСҮТ-ийн албаны дарга Ж.Байгалмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 14936 шинжилгээ хийгдэж, 437 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 6332 боллоо. Мөн сүүлийн 24 цагт 106 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 4150 болсон байна.
Шинжилгээнд эерэг илрэх хувь 2,92 хувь болж огцом нэмэгдэж байгаа нь хүн амын дунд халдварын тархалт нэлээн өргөн байгааг илэрхийлдэг.
Сүүлийн 24 цагийн 437 тохиолдлын 370 нь Улаанбаатар хотод бүртгэгдэж, нийслэлийн өвчлөл 5287 боллоо.
Аймагт орон нутагт 67 тохиолдол шинээр бүртгэгдэж, орон нутгийн өвчлөл 509 боллоо. Эдгээр нь Хөвсгөл 5, Дархан 6, Дорноговь 3, Төв 26, Хэнтий аймагт 6 тохиолдол тус тус бүргэгдлээ.