СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ: ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилов

Нийтэлсэн
3 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын дээд шүүхээс ирүүлсэн саналыг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлэг завсарлага авсан. Уг асуудлыг өнөөдрийн /2021-03-26/ чуулганаар хэлэлцэх үеэр дахин завсарлага хүслээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Өчигдөр УИХ дахь АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагын хугацаа дууссан” гэлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Манай бүлэг ажлын хэсэг байгуулаад ажилласан. Гэвч бидэнд өгсөн цаг богино байна. Хуулиараа бол тав хоногийн хугацаанд эцсийн гишүүнийг шийдэх ёстой. Тиймээс бидэнд гурван хоногийн хуулийн хугацаа байгаа учраас АН-ын бүлэг гурав хүртэлх хоногийн хугацаатай завсарлагыг сунгах санал тавьж байна” гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын бүлэгт өнөөдөр 12:00 цаг хүртэл завсарлага өглөө. 

Сурталчилгаа
  • 2021-03-26 12:25

    ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилов

    АН-ын бүлгийн завсарлага дуусч, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилох эсэх асуудлыг хэлэлцлээ.

    УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Завсарлага авсан хугацаанд зохих хэмжээний тодруулга, мэдээллийг авлаа. ҮХЦ-ийн гишүүнтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан ёсны вэб сайт дээр мэдэгдэл гарсныг та бүхэн харсан байх. ҮХЦ-ийн  Д.Солонго, Ш.Цогтоо нарын гишүүдийн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн. Мөн Н.Чинбат гишүүн өндөр насны тэтгэвэртээ гарах хугацаа нь болсон.Тиймээс Ш.Цогтоо, Д.Солонго хоёрын хэнийг нь чөлөөлж, орных нь хүнээ томилохоо тодорхой болгох нь зүйтэй. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгчийн хориг ч орж ирж магадгүй юм байна" гэлээ. 

    УИХ-ын гишүүн Н.Ганибал "УИХ хууль тогтоох дээд  байгууллага. Гэтэл өөрсдөө хууль зөрчсөн үйлдэл хийсээр байгаагийн илрэл нь цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж буй хэрэг. Хууль шүүхэд нөлөөлөх, хараат бус шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцож асуудлыг улстөржүүлж  шийдвэрлэхээр улайрч байгааг эрс эсэргүүцэж байна. Хуулийн хугацаа дууссан Д.Солонго, 67  настай Н.Чинбат гишүүн нарыг нэг мөр оруулж ирж шийдвэрлүүлэхийг шаардаж байна" гэлээ.

    Улсын дээд шүүхийн санал болгосноор Ж.Эрдэнэбулганыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг нийт гишүүдийн 78.8 хувийн саналаар дэмжлээ.  Түүнчлэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлсөнд тооцлоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.