АНУ-ын Атланта хотын Пабликс супермаркетад буугаар зэвсэглэсэн этгээд нэвтэрчээ. Зэвсэгтэй этгээдийг нийтийн угаалгын өрөөнд орж байгааг харсан гэрч худалдааны төвийн менежерүүдэд мэдэгдэж, дараа нарт хэлсэн гэж анхан шатны мөрдлөгт дурдсан байна.
Галт зэвсгийг бусдын нүдэнд ил барьж явсан эрэгтэйн талаар мэдээлэл ирсэн даруйд цагдаа нар болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж эрэгтэйн байршлыг нэн даруй тогтоон баривчлан саатуулсан байна. Мөрдлөг шалгалтын үеэр цагдаа нар уг эрэгтэйн биеэс хоёр урт, гурван гар буу, бууны сумнаас хамгаалсан хуяг илрүүлжээ. Цагдаагийн газраас уг сэжигтнийг 22 настай Рико Марли гэгч болохыг тогтоожээ.
Энэ явдлаас ердөө хоёрхон хоногийн өмнө буугаар зэвсэглэсэн этгээд Колорадогийн Боулдер хотын өөртөө үйлчлэх дэлгүүрт 10 хүнийг буудаж хороосон. Мөн долоо хоногийн өмнө зэвсэгтэй этгээд Атлантад үйл ажиллагаа явуулдаг спануудад халдлага үйлдэж найман хүнийг хороосон. Тиймээс олон нийтийн газарт галт зэвсгээр тоноглосон этгээд явж байгаа нь айдас төрүүлж, болзошгүй үйлдлээс урьдчилан сэргийлэх нь гарцаагүй юм.
Сэжигтэн Рико Марлийг баривчлан саатуулсны дараахан түүнийг баривчилсан газрын ойролцоогоос сэжиг бүхий эзэнгүй боодолтой илгээмж олдсон тухай Атлантагийн цагдаад мэдээлжээ. Ойр хавийн иргэдийг нүүлгэн шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ мэдээнийхээ гарчгийг АНУ: гэж эхлүүл. Ер нь бүх гадаад мэдээг тэгж ялгаж бай. Ёрөнхий мэдээ бол Дэлхий дахинд: гэж болно.