СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алексей Навальныйгийн бие муудаж, өмгөөлөгчдийг нь уулзуулахаас татгалзжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг баривчлан саатуулж, хорих лагерьт шилжүүлсэн тухай сүүлд мэдээлсэн. Тэгвэл Навальныйгийн биеийн байдал гэнэт муудсан ба өмгөөлөгчдийг нь түүнтэй уулзуулахаас хориглосон талаар The Guardian мэдээлэв. 

Навальныйгийн туслах Леонид Волковын лхагва гарагт хэлснээр сөрөг хүчний удирдагч, Кремлийг хурцаар шүүмжлэгч эрхмийн нуруу хүндээр өвдсөн ба нэг хөл нь мэдээгээ алдаж зогсож чадахгүй болжээ. Түүний туслахууд Навальныйг Владимир муж дахь ИК-2 хорих газрын эмнэлэгт хэвтсэн гэж таамаглаж байна.

Мөн . ИК-2 шорон нь чанга дэглэмтэйн дээр хоригдлуудыг гадаад ертөнцөөс бүрэн тусгаарладаг ажээ.

Сөрөг хүчний удирдагчийг дэмжигчид түүний амь насанд ихээхэн түгшиж байгаагаа илэрхийлсэн байна. Учир нь тэрээр өнгөрсөн жилийн намар Новичокт хордож, ХБНГУ-д таван сарын турш эмчлүүлснийхээ дараа Москвад эргэн ирсэн юм. Түүнийг ирсэн даруйд цагдаа нар баривчлан саатуулж хорьсон. Шүүхээс түүнд хоёр жил хагасын хорих ял оноосон юм.

.

ОХУ даяар олон арван мянган дэмжигч нь Навальныйг баривчлан саатуулсан болон хорьсон явдлыг эсэргүүцэж нэг, хоёрдугаар саруудад өргөн хүрээтэй жагсаал цуглааныг зохион байгуулсан. Хэдийгээр олон мянган жагсагч баривчлагдсанаар жагсаал цуглаан намжсан боловч сөрөг хүчнийг дэмжигчид Навальныйг суллахыг шаардсан цахим хүсэлтэд 500,000 хүний гарын үсэг цуглуулахаар уриалж байна. Одоогоор уг хүсэлтэд 200,000 хүн гарын үсэг зураад байна.

Эх сурвалж: The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.