Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбэ голын дагуу 2019 онд Л.Ганзориг захиралтай "Өргөө хаан констракшн" ХХК шинэ далан барьснаас үүдэн ойр орчмын айлууд усанд автаж, амьдрах эцэсгүй болоод байна.
Иргэн Ч.Ганцэцэг:
-Манайх энд амьдраад 16 жил болж байна. Тайван сайхан амьдрал маань энэ далангаас болж 2020 оноос там болж хувираад байна. Голдирлоороо урсаж байсан урсацыг далангаар хааснаас өвөлдөө хуримтлагдсан ус хавартаа гэсэж, ойр орчмын айлуудыг усанд автуулдаг боллоо.
Хамгийн гайхалтай нь энэ даланг хариуцах эзэн одоогоор олдохгүй байна. Сураг сонсоход, СБД-ийн 13 дугаар хороонд барих гэж байсан даланг манай энд барьсан гэдэг зүйлийг дүүрэг, хорооны Засаг дарга нар ярьж байна. Шинээр 21 дүгээр хорооны Засаг дарга болсон хүү бидний төлөө ажиллаж чадахгүй харагдлаа гэсэн юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.