Иргэн Б.Сарнайгаас улбаалсан "Хонгилын шүүгч нар"-ыг эсэргүүцсэн жагсаал Сүхбаатарын талбайд яг одоо болж байна. Тэдгээр иргэд шударга шүүхийг хүсэж байгаагаа уламжилж, Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардлагын хариугаа нэхэж байгаа аж.
Өмгөөлөгч Б.Баасанцогтын нэр бүхий 12 шүүгч, шүүхийн таван ажилтанд авлига өгсөн байж болзошгүй баримт хэвлэлээр дэлгэгдээд байгаа. Үүнтэй холбогдуулж, тус хүмүүст АТГ-аас хэрэг нээн шалгаж байна. Үүнтэй давхцан хонгилын шүүгч нарыг эсэргүүцсэн жагсаал ийнхүү өрнөж байгаа аж. Тэд "Шударга шүүхийг хүсэж байна", "ҮАБЗ 20 сая ам.доллараа шалгуул", "Шударга бус шүүгч нарыг бүгдийг нь цэвэрлэ" гэсэн уриа барьжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баттулга Сарнайгийн шаардлагын хариуг өгөөчээ. Иргэн хүн шаардлага хүргүүлж байхад нохой хуцсан чинээ үзэхгүй байна уу