СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ОХУ-ын иргэд олон нийтийн сүлжээнд паспортын дугаараараа бүртгүүлнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын "Роскомнадзор" буюу Харилцаа холбоо, мэдээллийн технологи, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэг эрхлэх газраас олон нийтийн сүлжээ, мессенжерт бүртгүүлж буй шинэ хэрэглэгчид паспортын дугаар, оршин суугаа хаяг, утасны дугаар, имэйл хаяг зэргээ заавал бүртгүүлэх ёстой гэсэн шаардлагыг бэлтгэн гаргажээ.

Албаныхан тус баримт бичгийг ОХУ-ын иргэд болон шинжээчдээр хэлэлцүүлэхээр энэ сарын 23-ны өдөр "Regulation.gov.ru" портал дээр байрлуулсан байна. Уг шаардлага нь эхний ээлжид олон нийтийн сүлжээ, мессенжерт чиглэгдэж байгаа бол вэбсайтууд хэрэглэгчдээс зөвшөөрөл авах өөрсдийн платформыг боловсруулах эсвэл төрийн үйлчилгээтэй холбогдсон "Нэгдсэн мэдээллийн систем"-ийг ашиглах гэсэн сонголттой байх аж.

"Нэгдсэн мэдээллийн систем"-д мөн аж ахуй нэгжүүд татвар төлөгчийн дугаар, улсын бүртгэлийн дугаар болон бусад мэдээллээ оруулаад бүртгүүлэх боломжтой байна.

Гэхдээ хэрэглэгчид хувийн мэдээлэл цуглуулах талаар зөвшөөрлөө ямар системээр дамжуулан өгөхөө өөрсдөө шийдэх бөгөөд хэрэв "Нэгдсэн мэдээллийн систем"-ийг сонгосон тохиолдолд овог нэр, паспортын дэлгэрэнгүй мэдээлэл, оршин суугаа хаяг, утасны дугаар, имэйлээ бүртгүүлэх шаардлагатай аж.

Эх сурвалж: Znak

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.