СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-03-25

LIVE: ҮХЦ-ийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлж, Ж.Эрдэнэбулганыг томилно

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг зургаан жилийн хугацаагаар томилж, чөлөөлдөг. Хуулийн дагуу 2013 оны арванхоёрдугаар сарын 26-нд Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Ш.Цогтоогийн бүрэн эрхийн хугацаа өнөөдөр дуусч байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр 18 иргэн материалаа ирүүлснээс гурван нэр дэвшигч нэрээ татаж,  хоёр нэр дэвшигчийг төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж, үлдсэн 13 нэр дэвшигч дээр санал хураалт явагдсан. Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд нийт шүүгчийн олонхын санал авсан нэр дэвшигч гараагүй тул Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны дэгт заасны дагуу Үндсэн хуулийн цэцийн гишүүний нэг орон тоонд дахин шинээр нэр дэвшүүлэх асуудлыг нээлттэй зарлаж хэлэлцжээ.

Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог. Өнөөдөр чөлөөлөгдөж байгаа Ш.Цогтоог Улсын дээд шүүхээс санал болгон томилуулсан. Түүний оронд хэнийг томилуулахаа Улсын Дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн шийдвэрлэх ажээ. 

Улсын дээд шүүхээс Жуужаа овогтой Эрдэнэбулганыг ҮХЦ-ийн гишүүнээр томилуулах саналыг танилцууллаа. Тэрбээр одоо МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захиралаар ажилладаг. Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор цолтой, Эрх зүйч, Хуульч мэргэжилтэй.

Ажлын туршлага: 

1988-1989 онд Дундговь аймгийн шүүхэд зарлага, архивч,
1995 оноос МУИС-ийн ХЗДС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд багш,
2004 -2006 он  МУИС-ийн Сургалтын албаны эрхлэгч,
2006-2015 он  МУИС-ийн ХЗС-ийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд дэд профессор,
2015 оноос  МУИС-ХЗС-ийн захирал, Эрдмийн зөвлөлийн дарга

Мэргэжлийн үйл ажиллагаа:

1996 оноос  Монголын Өмгөөлөгчдийн Холбооны гишүүн, өмгөөлөгч
2013 оноос    Монголын Хуульчдын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн,
2013-2015 он Монголын Хуульчдын Холбооны  Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал хариуцсан хорооны дарга, гишүүн,
2013-2014 он  МУИС-ийн Эрдмийн зөвлөлийн гишүүн,
2015-2018 он   Нотариатчийн мэргэшлийн хорооны гишүүн.
2017 оноос   Шинжлэх Ухааны Академийн Бага чуулганы гишүүн,
2017 оноос  Хууль зүйн докторын ажил хамгаалуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга     

Цэцийн гишүүнийг нэг удаа улираан томилж болдог байсан ч 2016 онд Үндсэн хуулийн Цэцийн тухай тухай хуульд өөрчлөлт оруулахдаа улираан томилох зохицуулалтыг хассан байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн чөлөөлөгдсөн тохиолдолд “Цэцийн гишүүнээр томилогдохын өмнөх ажилд нь эгүүлэн ажиллуулах, эсвэл түүнтэй тэнцэх цалин хангамж бүхий ажлаар хангана. Хэрэв тийм боломжгүй бол ажил эрхлэх хүртэлх зургаан сарын хугацаанд Цэцийн гишүүн байсан үеийн авч байсан цалингийн хэмжээнээс бууруулахгүйгээр тэтгэмж, хэрэв бага цалинтай ажил эрхэлж байгаа бол цалингийн зөрүүтэй тэнцэх хэмжээний тэтгэмж улсын төсвөөс мөн хугацаанд олгоно” гэж хуулинд заажээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.