БЗД-ийн 25 дугаар хороо, СБД-ийн нэгдүгээр хороо, ХУД-ийн 15 дугаар хорооны хилийн зааг дээр байрлах Сэлбэ голын эрэг дагуу иргэн Нямдаваа захиалагчтай орон сууц барьж байгаа. Уг орон сууцны цэвэр усны 400 метрийн хоолой тавих ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. Гэвч усны хоолой татахдаа Сэлбэ голыг ухаж, голын дээгүүрх төмөр замын шонгийн хүчитгэх бетоныг эвдэлжээ.
Энэ нь голын ай савын хууль болон төмөр замын гүүрний бүрэн бүтэн байдалд нөлөөлж байгаа юм. Иймд тус газрын ойролцоо амьдардаг иргэд болон дээрх гурван хороодын ИТХ-ын төлөөлөгч нар эсэргүүцэл үзүүлснээр Сэлбэ голыг ухсан хэсэг болон төмөр замын арматурыг тастсан байсныг янзалж, Сэлбэ голын 100 метр газрын ойр орчмын хог хаягдлыг цэвэрлэж, Сэлбэ голыг сэргээх ажлыг эрчимтэй эхлүүлсэн байна.
Хуулиндаа төмөр замын барилгын эргэн тойрны 50 метр улсын өмчид байдаг бол голын ай сав газарт бүтээн байгуулалт хийхийг хориглосон байдаг. Гэтэл уг хуулийг мэдсээр байж ямар ч учраас иргэн Нямдаваад зөвшөөрөл өгөв гэдэг нь манай улсад хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэл явдаггүйг харуулж байна.
Тэгвэл иргэн Нямдаваагийн барилгын цэвэр ус татах шугам хоолойны зөвшөөрлийг Хот байгуулалт хөгжлийн газар, Барилгын хөгжлийн төв зураг төсөл, БХБЯ-ны дөрвөн мэргэжилтэн гарын үсэг зурж шийдсэн байна. Энэ зөвшөөрлийг олгох ямар ч хууль эрх зүйн үндэслэл байгаагүй юм.
БЗД-ийн 25 дугаар хорооны Засаг дарга А.Отгонбаяр: Улаанбаатар төмөр замаас ирж гүүрийг шалгасан байгаа. Тулгуур баганад нөлөөлөөгүй ч эвдэрч сүйтгэсэн зүйлсийг засуулах үүргийг гүйцэтгэж “Босоо цамхаг” ХХК-д даалгасан.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Юм хийж байгаа хүмүүсийг зүгээр орхио.