СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-03-25

“Pfizer biontech” вакциныг зорилтод бүлгийн 12870 хүнд хийнэ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Энэ сарын 24-нд нийслэлийн хэмжээнд 43 цэгээр 103 багийн 724 эмч, ажилтан ажиллаж 10773 хүнийг дархлаажуултад хамруулснаар нийслэлийн хэмжээнд нийт 237489 хүнийг вакцинжуулсан байна. Мөн Өмнөговь аймгийн есөн суманд 731 хүнийг вакцинжуулалтад хамруулж нийт 7061 хүнийг тус тус дархлаажуулжээ. .  

ЭМЯ-ны Хэлтсийн дарга Г.Болдмаа: Өчигдөр “Pfizer biontech” вакцин ирсэн.

Коронавирусийн эсрэг вакциныг дэлхийн 161 улсад нийт 392 609 534 тунг хийгээд байна. Бүтэн жилийн хугацаанд  вакциныг гарган авах 230 гаруй судалгаа хийгдсэнээс яаралтай хэрэглэх заалтаар болон бүтэн зөвшөөрөл олгогдсон 13 вакциныг улс орнууд хүн амын дархлаажуулалтандаа хэрэглэж байгаа.

Вакцины хангамжид тохируулан эрэмбэлэлтийг хийж байна. . Синофарм вакцины 300 мянган тунг удахгүй оруулж ирнэ. 50-аас дээш насныхан буюу эрсдэлтэй бүлгийнхнийг идэвхтэй хамруулахыг уриалж байна гэв. Монгол эрдэмтэд эсрэг биет илрүүлэх төхөөрөмж бүтээсэн тухай мэдээлэл хараахан ирээгүй байна. Хөдөө орон нутагт оношлуур цөөн учраас шинжилгээний ачаалал маш өндөр байгаа. Иймд хөдөө орон нутагт төлбөртэй хийх тохиолдол байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.