ХӨСҮТ-ийн Дэд захирал Э.Тэмүүлэн "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын 16 лабораторид 13456 шинжилгээ хийгдэж, 285 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 5895 боллоо.
Харин сүүлийн 24 цагт 97 хүн эдгэрч, эмчлэгдсэн хүний тоо 4044 болж байна.
Шинээр бүртгэгдсэн 285 тохиолдол бүгд дотоодын халдвар байна. Үүнээс Улаанбаатар хотод 267 бүртгэгдэж, нийслэлийн нийт өвчлөл 4917 боллоо.
Аймаг орон нутагт Завхан аймагт 1, Баянхонгор аймагт 1, Дорноговьд 2, Орхон аймаг 3, Төв 2, Дархан-Уул аймагт 7, Архангай аймагт 2 тохиолдол батлагдсан байна. Өнөөдрийн байдлаар халдвартай 1391 иргэн эмчлэгдэж байна.
Халдварын нөхцөл байдал маш хүндэрлээ гэж ХӨСҮТ-ээс анхаарууллаа. Засгийн газрын зүгээс эдийн засгаа хүндрүүлэхгүйн тулд хөл хорионоос аль болох татгалзах чиглэл барьж байгаа ч дэлхийн улс орнуудын хувьд халдварын тархалтыг хязгаарлахад хөл хорионы арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Хамгийн гол иргэд маань олноороо цугларахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх, агаар сэлгэлт хийх, ариутгал, цэвэрлэгээг маш сайн хийх нь халдвар авахаас сэргийлэх энгийн бөгөөд маш сайн алхам гэдгийг зөвлөв.