СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Элизабет хатны ууган зээ охин угаалгын өрөөндөө амаржжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Их Британийн хатан хаан Элизабетийн ууган зээ охин Зара Тиндалл ням гарагийн орой гэртээ, тодруулбал угаалгын өрөөндөө амаржиж бяцхан хүү төрүүлжээ. Хатан хааны гэр бүл бяцхан гучаар бүл нэмсэн баярт мэдээг дуулгасан байна.

Зара Тиндаллын нөхөр Майк Тиндалл лхагва гарагт Английн регби спортын талаар подкастад ярилцлага өгөх үеэрээ энэ тухай ярьжээ. . Эх баригч хатагтай Тиндаллыг эмнэлэгт яаралтай очих ёстой гэдгийг зөвлөөд удалгүй буюу хэдхэн секундын дотор хүүхдийн толгой цухуйчихсан байна.

Зара Тиндалл нь хоёрдугаар Элизабет хатны хоёр дахь хүүхэд Анне гүнжийн охин юм. Мөн ханхүү Уильям, Харри нарын хамгийн ойрын үеэл ажээ. Шинээр мэндэлсэн ханхүүг Лукас Филип гэж нэрлэсэн бөгөөд хатан хааны 10 дахь гуч, титэм залгамжлах 22 дахь үе болж байна.

Хатан хаан болон ханхүү Филип нар бүл нэмсэндээ тун баяртай байгаагаа илэрхийлжээ. Эх хүү хоёрын бие сайн байгаа гэнэ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.