Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан 10:00 цагт эхэлнэ. Чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлууд:
1. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
2. Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
3. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
4. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
5. Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
6. “Түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/,
7. Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал,
8. Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг тус тус хэлэлцэн шийдвэрлэх ажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
улс орны эдийн засаг цар тахал эрүүл мэндийн асуудал хэлэлцэхгүй албан тушаал өөрсдийн халдашгүй байдал ч гэх шиг хийх юмаа олж ядсан дуракнууд