СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Б.Баасанцогттой холбогдсон шүүгч нарыг түдгэлзүүлэх асуудал яригдаж эхэллээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс 2021 оны гуравдугаар сарын 23-ны өдөр ШЕЗ-ийн дарга Э.Батбаярын нэр дээр 06/3309 дугаар бүхий албан бичиг хүргүүлжээ.

Уг бичгээр:

-Эрүүгийн 190200800 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан, Г.Буяннэмэх, Б.Халиун нарыг шүүгчээр томилсон зарлиг, төрийн алба хаагчийн хувийн хэрэг, зан байдлын тодорхойлолтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шаардлагын дагуу хуулбар хувь үнэн болохыг баталгаажуулж ирүүлэхийг хүссэн байна.

-АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс мөн өдөр ШЕЗ-ийн дарга Э.Батбаярт 06/3310 дугаартай Мэдээлэл баримт бичиг гаргуулах тухай албан бичгийг хүргүүлсэн байна.

-Үүнд “УЕПГ-ын 2021 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 4/145 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 210600546 дугаар хэргийн мөрдөн байцаалт явулах харьяаллыг тус хэлтэст тогтоон ирүүлсэн” гээд

-Хавсралтаар хүргүүлж буй шүүгч, шүүхийн захиргааны байгууллагын ажилтан нарыг дурдсан цагт саадгүй хүрэлцэн ирэх бололцоогоор хангах

-Шүүгчээр болон дэвшүүлэн томилсон зарлиг

-Төрийн алба хаагчийн хувийн хэрэг

-Зан байдлын тодорхойлолт

-Шүүгч нарын шийдвэрлэсэн хэргийн дэлгэрэнгүй мэдээлэл

-Шүүхийн захиргааны байгууллагын ажилтан нарын ажилд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаалууд

-Төрийн алба хаагчийн анкет

-Ажлын байрны тодорхойлолт зэрэг баримт бичгийг гаргаж ирүүлэхийг хүсчээ.

 

Хавсралтад:

-Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт

-Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар

-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун

-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан

-Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар

Шүүхийн захиргааны ажилтан:

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Г.Зулаа

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан З.Ууганзаяа

-Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Э.Дарханцэцэг

-Улсын Дээд шүүхэд ажиллаж байсан Т.Батдорж

-Улсын Дээд шүүхийн ажилтан Н.Мөнхтулга

-Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ажилтан Г.Галдандагва нарын нэрийг бичжээ. 

ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.25 ПҮРЭВ № 58, 59 (6535, 6536)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (9)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.9.40.52

Наад шез дарга чинь юм хийх болов уудаа.өмнөх дарга өвгөн шигээ бас нэг бэртэгчин шү дээ.батзандан магнай нарын гудамжны тэмцэгч хахууль өгч дарга суудалд дамжиж суугаад яваа мэдлэг боловсрол олигтой юмгүй дандаа энд тэнд том даргын суудлыг эзлээд удахгүй өөр юманд очиж суугаад тууштай биш мэдлэг чадваргүй голгодоод явдаг танил мөнгөөр албан тушаалд очдог байхаа

Зочин
3 жилийн өмнө
103.57.93.39

Шүүгч цагдаа гээд бүгдийг түтгэлзүүл, бас дахиж төр ажиллах эрхийг насаар нь хас. Тэгээд одоо болтол тэр новшыг хорихгүй үхсэн ацаа хийгээд байгаан?

Тм
3 жилийн өмнө
66.181.161.97

Шууд хална л биздээ

Зочин
3 жилийн өмнө
202.126.88.49

Цогийн Оч, Цогийн Одмаа ах дүү нар кккккк

Зочин
3 жилийн өмнө
64.119.17.103

Зөв

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.42

Шударга шүүхтэй хэзээ болох вэ...

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.42

Шударга шүүхтэй хэзээ болох вэ...

Иргэн
3 жилийн өмнө
192.82.73.14

Хууль шүүх прокурорын дээд албан тушаалтай нөхдүүдийн ухамсаргүй хээл хахууль, авилгалд идэгдсэн эх оронч биш байдлаас болж Улс эх орны хөгжил, газар нутгийн сүйрэл улам газар авч гадныхны талд ажиллаж улсаа сүйрүүлж байгааг ард түмэн мэдэж байгаа шүү! Хичнээн луйварчин гадныхныг даврааж, хичнээн Монгол айл ээж аавууд үр хүүхдүүд эдний балгаар зовж шаналж байгааг мэдэх үү! Энэ байгууллагыг үндсээр нь шинэчлэж эх орноо худалдсан луйварчдад хуулийн хатуу хариуцлага тооцох цаг удахгүй ирнэ гэдэгт ард түмэн итгэж байна.

Зочин
3 жилийн өмнө
192.82.68.6

Ийм илт хууль бус юм болоод байхад нөгөө ерөнхийлөгч таг яагаад ????таг чиг

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.