Гватемал улсын нийслэл Гватемал хотын "Ла Аврора" олон улсын нисэх онгоцны буудал галт уулын үнсэнд дарагдсан тул тус онгоцны буудлыг түр хугацаагаар хаах болсныг эрх баригчид мэдэгджээ.
Салхины тааламжгүй нөхцөл байдлын улмаас ойролцоох "Пакая" галт уулын үнс нисэх буудалд хүрч, нисэх онгоц болон нисэх зурвасуудыг бүрхсэн гэж Гватемалын Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээлсэн байна. 2,569 метрийн өндөртэй тус галт уул нь "Ла Аврора" нисэх онгоцны буудлаас урд зүгт 48 км-ийн зайд оршдог бөгөөд сүүлийн хэдэн долоо хоногт идэвхтэй байсан юм.
"Одоогийн байдлаар есөн онгоц үнсэнд өртсөн бөгөөд нислэг үйлдэхгүй байгаа. АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотоос ирж явсан нэг нислэгийг Сальвадор руу чиглүүлсэн" гэж албаныхан мэдээлжээ.
Галт уулын үнсний үүл нь үзэгдэх орчныг багасгаж, нислэгийн удирдлагад гэмтэл учруулан, улмаар тийрэлтэт хөдөлгүүрийг ажиллагаагүй болгож, нисэх хүчинд ноцтой аюул учруулдаг байна. Түүнчлэн галт уулын үнсний үүлийг энгийн үүлнээс ялгахад хэцүү байдаг аж.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.