Египетийн нутагт орших Суэцийн сувагт чингэлэг ачсан аварга том усан онгоц жолоодлогоо алдаж хөндөлдсөн байна. 400 метр урт, 59 метр өргөн Эвер Гивен нэртэй усан онгоц хүчтэй шуурганы улмаас хяналтаа алдсан гэж таамаглаж байгаа ажээ.
Аварга хөлөг онгоцыг эргүүлэхээр татлага онгоцуудыг ашиглаж байгаа боловч хэд хоног шаардлагатай гэж үзэж байна. Ази, Европ тивийг холбосон далай тэнгисийн хамгийн дөт замыг аварга онгоц хөндөлдөж тагласан тул бусад онгоцууд гацаж, түгжирч эхэлжээ.
Панам улсад бүртгэлтэй Эвер Гивен усан онгоц мягмар гарагийн өглөө 07:40 цагт Суэцийн сувгийн хойд боомтод удирдлагаа алдсан байна. Тус хөлөг БНХАУ-аас Нидерландын Роттердам хотыг чиглэж байжээ. Тайванийн Эвергрийн Марин тээвэр зуучлалын компани уг онгоцыг 2018 онд барьж дуусгажээ.
Хэрэв татлага онгоцнууд Эвер Гивенийг дийлэхгүй бол их хэмжээний элс асгаж холдуулах ба нилээд хэд хоног шаардлагатай болно гэж үзжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ха ха ха