БНАСАУ өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Ончоноос ойрын зайн пуужингууд хөөргөж Шар тэнгист туршсан гэж Өмнөд Солонгос болон АНУ-ын хэвлэлүүд мэдээлсэн. Энэ нь Жо Байден АНУ-ын төрийн тэргүүний ажлаа хүлээж авснаас хойш Умард Солонгосын анхны пуужингийн туршилт гэдгээрээ онцлог юм.
Харин шинэ Ерөнхийлөгч энэ явдлыг өдөөн хатгаж, турхирсан үйлдэл гэж харахгүй байгаагаа илэрхийлжээ. Умардын тал баллистик пуужингийн туршилт биш байсан тул НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрийг зөрчөөгүй гэж мэдээлжээ.
Байдены ажлын алба Умард Солонгосын Засгийн газартай холбоо тогтоохыг оролдсоор байгаа бөгөөд Нэгдсэн улсын Ерөнхийлөгч “туршилт хийгдлээ гээд юу ч өөрчлөгдөхгүй гэдгийг бид мэднэ. Энэ байдаг л зүйл” гэжээ.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.