Монгол Улсад шинэ цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг энэ өдрүүдэд тэмдэглэж байна.
Баярынх нь өдөр буюу энэ сарын 18-нд зэвсэгт хүчний 186 дугаар ангийн харуулаар ажилладаг иргэн өндрөөс унаж амиа алдсан. Үүнээс өмнө Баянхонгор аймаг дахь зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагч мөн ил харагдах гэмтэл шархгүй нас барсан. Энэ мэтээр харамсалтай явдал шил даран гарч буй нь сахилга хариуцлага, ёс зүй алдагдсанаас үүдэлтэй хэмээн офицер, ахлагч нар сануулсаар л байдаг юм.
Хэдхэн хоногийн өмнө ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг төрлийн цэргийн командлал, зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлага болон дунд офицеруудад цэргийн алба, сахилга хариуцлага, дэг журам, ёс зүйн чиглэлээр цахимаар үүрэг, даалгавар өгсөн. Түүндээ “Та бидний цэргийн албаны өдөр тутмын үйл ажиллагаа амжилттай, сайн байгаа хэдий ч бас анхаарах асуудал бий. Нэгдүгээрт, цэргийн алба хаагчдын ёс зүй, сахилга хариуцлага. Цэргийн албаны харилцаа зөвхөн дүрмийн хүрээнд явагдах бөгөөд үг, үйлдлээрээ үргэлж зөв байх ёстой” хэмээсэн.
Тэгвэл ЗХЖШ-ын даргын хэлсэнчлэн үг, үйлдлээрээ үргэлж зөв байх ёстой гэсэн нь амьдрал дээр зөрчилдсөөр байгаа юм. Цэргийн алба хууль, дүрмийн хүрээнд явагдах ёстойг дээрх үгээрээ хошууч генерал Д.Ганзориг сануулсан байна. Үүнийг нэг бус жишээгээр эш татан хүргэе.
Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргад хууль хамаагүй гэж үү
Зэвсэгт хүчний тухай хуульд өөрчлөлт оруулж, төрлийн цэргийн анги, нэгтгэлүүд байгуулсны дотор Барилга-инженерийн цэргийн удирдах газар багтсан. Анх 1964 онд бий болсон Барилгын цэргийн ерөнхий газар зах зээлийн шуурганд өртөж, батлан хамгаалах салбарт өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс тоног төхөөрөмжийг нь цөлмөснөөр энэ салбарын үйл ажиллагаа доголдоод байв. Харин хуульд өөрчлөлт оруулан уг салбарыг сэргээснээр эх орны өмнөд хэсэгт явуулж буй бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байгаа билээ.
Харин энэ Барилга-инженерийн цэргийн удирдах газрын даргаар Д.Жаргалсайханыг томилсон нь батлан хамгаалах салбарын хууль, тогтоомж зөрчсөнийг илтгэх бодит жишээ юм. Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байсан түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газарт Зохион байгуулалтын хэлтсийн даргаар 2017 оны долдугаар сараас томилж, улмаар 2019 оны арваннэгдүгээр сард ЗХЖШ-ын Зэвсэгт хүчний бүтээн байгуулалт, дэмжлэгийн газрын дарга болгосон юм. Түүнийг ийнхүү томилсон нь батлан хамгаалах салбарынхны гол мөрддөг Цэргийн албаны тухай хуулийг зөрчжээ.
Тодруулбал, уг хуулийн тавдугаар бүлгийн Цэргийн жинхэнэ алба хаах журам хэмээх дэд хэсгийн 19.3-т “Ажлын зайлшгүй шаардлага, мэргэжлийн онцлогийг харгалзан офицер, ахлагчийн алба хаагчид тавигдах ерөнхий шаардлагыг хангасан 35 хүртэлх насны иргэнийг офицерын, 30 хүртэлх насны иргэнийг ахлагчийн албанд авч болох бөгөөд офицер, ахлагчийн албанд авах уг иргэнийг цэргийн бэлтгэл, сургалтад хамруулна” гэжээ. 19.5-д нь “Алба хаах насны дээд хязгаарт хүрч цэргийн тэтгэвэр тогтоолгосон дээд офицер, офицер, ахлагч, энэ зүйлийн 19.3-т заасан наснаас хэтэрсэн цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг офицер, ахлагчийн орон тоонд ажиллуулахыг хориглоно”, 19.7-д “Офицерын удирдах албан тушаалд цэргийн мэргэжил эзэмшээгүй иргэнийг ажиллуулахыг хориглоно” гэж цагаан дээр хараар бичсэн хууль батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд үйлчилж байна.
Тэгвэл Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, хошууч Д.Жаргалсайханы хувьд хуульд заасан насны хязгаар давчихаад байхад ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг томилчихсон байх юм. Өөрөөр хэлбэл, томилсон, томилогдсон албан тушаалтнууд хоёулаа хууль зөрччихөөд байна гэхэд хилсдэхгүй. Д.Жаргалсайхан Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа өөрийгөө төрийн албанд ажиллаж байсан гэдгийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Түүнд Д.Жаргалсайханыг 1976 оны долдугаар сард төрснийг тодотгожээ. Тэгэхээр 2019 онд томилогдсоноор нь тооцоход 43 настай Д.Жаргалсайханыг Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга болгож, хошууч цол олгосон байгаа юм. Өдгөө хошууч цолтой түүний удирдлага дор олон хурандаа, дэд хурандаа нар ажиллаж буй билээ. Түүнийг энэ албан тушаалд томилоход Төрийн албаны зөвлөл (ТАЗ)-ийнхөн ус балгасан мэт дуугүй байсан нь хачирхалтай. Магадгүй энэ томилгоонд төрийн өндөр албан тушаалтан нөлөөлсөн болохоор хууль зөрчиж байхад юу ч хэлэхгүй өнгөрсөн байхыг ч үгүйсгэхгүй.
Харин Д.Жаргалсайханд хошууч цол олгосон нь Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан Цэргийн цол олгох журмыг үндэслэсэн аж. Уг журмын 2.17-д “Иргэний байгууллагад ажиллаж байгаад дунд, ахлах офицерийн албан тушаалд томилогдвол албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр зэрэглэл доогуур цол олгож дараагийн цолыг олгохдоо энэхүү журмын хоёр дахь хэсгийн 14 дүгээрт заасныг баримтална. Хэрэв түүний албан тушаалын цолны зэрэглэл нь дээд офицерийнх байвал “хурандаа” цол олгож, албан тушаалын зэрэглэлийн цолыг 2-3 жил ажилласны дараа олгоно”, 2.14-т “Цэргийн албан хаагчийн офицерийн цол нь томилогдож буй албан тушаалын цолны зэрэглэлээс хоёр, түүнээс дээш зэрэглэл доогуур байвал түүний цэргийн цолыг эхний ээлжид нэг шат ахиулж дараагийн цолыг албан тушаалын доод зэрэглэлийн цол хүртэл дэс дараалан олгох бөгөөд гэхдээ цол олгох хоорондын хугацаа нь гурван жилээс доошгүй байна” гэж заасан байдаг юм.
Харин хошууч Д.Жаргалсайханы хувьд Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Дайчилгааны тухай хуулийн 28.1.1 дэх хэсэгт заасан “яамны төрийн нарийн бичгийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга, Тамгын газрын дарга нарын цэрэг-стратегийн бэлтгэл сургалт дөрвөн жилд нэг удаа долоо хоног цэргийн бэлтгэлд хамрагдана” гэсний дагуу Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалт бэлтгэлийн төвд номын дуу сонсоод цэргийн бэлтгэл офицер болсон гэдэг. Уг нь Дайчилгааны тухай хуульд цэргийн цол олгох тухай заалт байхгүй ч БХЯ, ЗХЖШ-ын тухайн үеийн удирдах албан тушаалтнуудын шийдвэрээр цэргийн цол олгодог болсноор УИХ-ын гишүүд, ИТХ-ын болон Засаг дарга нар гээд эрээн хувцас өмссөн, цэргийн сургууль төгсөөгүй офицерууд олширсон. Үүнийг цар тахлын үеийн өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өнөө цагт олон нийт өдөр тутам харж буй билээ.
Эдгээрээс гадна Барилга-инженерийн цэргийн удирдах газарт хууль зөрчиж цэргийн цолыг үнэгүйдүүлэн олгох тохиолдол гардаг гэнэ. Цэргийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлд цэргийн байгууллагын дарга, төрлийн цэргийн командлагч нь хурандаа цолноос бусад офицер, ахлагчийн анхны болон “сургагч ахлагч”, “тэргүүн ахлагч” цол олгож болохоор заасан. Гэтэл дээрх газарт үндэсний бөхийн улсын аварга агсны охин, өдгөө 50 нэлээд гарчихсан нэгэнд ахлах дэслэгч цол олгон ажиллуулж байгаа аж. Энэ нь Цэргийн албаны тухай хуулийн 11.5-д заасан “Эмэгтэйчүүд офицерын албыг цэргийн цол харгалзахгүйгээр 47 нас хүртэл хаана” гэснийг зөрчсөн үйлдэл юм. Энд зөвхөн батлан хамгаалах салбарын хууль тогтоомж зөрчигдөж буйг жишээ болгон дурдлаа. Барилга-инженерийн цэргийн удирдах газарт мэргэжлийн бус хүн цөөнгүй ажилд орсны олонх нь даргатайгаа нэг нутаг хэмээн ярих офицер, ахлагч нар олон. ТАЗ-өөс баталсан ажлын байрны тодорхойлолт, хуульд заасан мерит зарчим гэх зэргийг эш татвал бас л хууль зөрчсөн байх магадлалтай юм билээ.
Нэг байгууллагыг арав гаруй жил удирдаж буй нь хууль зөрчсөн үйлдэл
Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд хуулийг үл ойшоодог явдал байсаар буйн жишээ ганц дээрх ч биш. Монгол Улсын зэвсэгт хүчний үндсэн бүрэлдэхүүн нь Хуурай замын цэрэг гэж хэлж болно. Тус командлалын захирагчаар бригадын генерал Б.Амгаланбаатар 2015 оны арваннэгдүгээр сараас өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. 2016 оны есдүгээр сарын 1-нээс мөрдөж буй Цэргийн албаны тухай хуулийн 19.6-д “Цэргийн анги, байгууллагын захирагч, дарга, түүнээс дээших удирдах албан тушаалд цэргийн алба хаагч ажиллах хугацаа дөрвөн жил байх бөгөөд ажлын шаардлагаар нэг жилээс илүүгүй хугацаагаар сунган ажиллуулж болно” гэж заасан. Тэгэхээр нэг албан тушаалд дээд тал нь таван жил ажиллах эрх зүйн орчин нь нээлттэй болсон гэсэн үг. Тэгвэл бригадын генерал Б.Амгаланбаатарын хувьд таван жил гаруйн хугацаанд Хуурай замын цэргийн командлагчаар ажиллаж байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн явдал биш гэж үү.
Хуулийн дээрх заалт хэрэгжихгүй байгаа тохиолдол дээрх жишээгээр тогтохгүй. Батлан хамгаалах яаманд ч нэг бус бий. Зарим жишээг энд дурдъя.
Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчнийг улс орондоо төдийгүй тив, дэлхийд нэрийг нь дуурсгаж байдаг эд эс нь “Алдар” спорт хороо. Тус хорооноос олимп, дэлхий, тивийн медальтнууд олноороо төрсөн. Тэгвэл тус спорт хороог Монгол Улсын Гавьяат тамирчин, дархан аварга, хурандаа Г.Өсөхбаяр 2011 оны аравдугаар сараас хойш удирдаж байна. Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай нэг нутаг, Архангайнх гэдгээрээ энэ албан тушаалд суусаар буй гэж яамных нь албан тушаалтнууд ярилцдаг. Хурандаа Г.Өсөхбаярын өмнө “Алдар” спорт хороог Ардын багш, хурандаа О.Балжинням аварга бас л арав гаруй жил удирдсан билээ. Тэрбээр Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилогдсон учраас ийнхүү өөрчлөгдсөн түүхтэй. Харин өнөөг хүртэл “Алдар” спорт хорооны даргад Цэргийн албаны тухай хуулийн 19.6 дахь заалт үйлчлэхгүй байгаа нь хачирхалтай.
Мөн БХЯ-ны харьяа Батлан хамгаалахын төв архивын дарга, хурандаа З.Эрдэнэбат, БХЯ-ны хэлтсийн дарга, хурандаа О.Нямчулуун гэх мэтээр газар, хэлтсийн даргаар ажиллаж буй офицеруудыг жагсаавал цөөнгүй хүний нэр хөврөх аж. ЗХЖШ-т ч нэг бус албан тушаалтан бий гэдгийг олон хүн баталж буй.
Батлан хамгаалах хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах зэргийг эрхэм зорилгоо болгосон Батлан хамгаалах яамныханд хууль хамаагүй гэж үү. Сайд, бригадын генерал Г.Сайханбаяр зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн “Цэргийн операцыг төлөвлөх, явуулах арга зүй” сэдвийн хүрээнд зохион байгуулсан цугларалтад оролцож үүрэг, чиглэл өгөхдөө “Цэргийн бүх үйл ажиллагаа хууль, дүрмийн хүрээнд явагдах учиртай” хэмээсэн. Тэгэхээр батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинд одоо мөрдөж буй Цэргийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг сайдаасаа эхлээд бүх шатанд хэрэгжүүлж ажиллах ёстой бус уу.
ТАЗ-ийнхөн төрийн жинхэнэ албанд ажиллаж байгаа албан хаагчдыг Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчид тавигдах нийтлэг шаардлагуудыг хангаж байгаа, эсэхэд хүн нэг бүрээр нь хяналт, шалгалт хийхээ өнгөрсөн нэгдүгээр сард зарласан. Уг шалгалтаараа БХЯ, ЗХЖШ дахь Цэргийн албаны тухай хууль зөрчсөн, төрийн албаны мерит зарчмыг гажуудуулсан явдлыг тогтоож чадах, эсэхийг харах л үлдлээ. Магадгүй ТАЗ-ийнхөн хууль зөрчсөний хажуугаар дуугүй өнгөрч чадах л улс.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хамгийн гол нь насаараа армид зүтгэсэн хүмүүсийн очих албан тушаалыг нам дарга дагасан бөгс долоогч нар эзэгнээд байгаа юмдаа.
Хургачин тугалчин царайтай юмс жинхэнэ цэргиин мэргэжилтний суудалд суухаар усан тэнэг хоосон толгойнууд ажлыг унагаж байна
манайд ер нь хэрэгждэг хууль ганц зөрчлийн хууль л байх болж бүтэхээ байсан энэ нийгмийг хурдхан өөрчлөөч улс төрчидөө эрдэмтэдээ битгий манай нам муухай харагдчина гээд хар амиа бодоод суугаач алдартан гуудаа мундаг хүмүүсээ эцсийн эцэст та нар намаа ялзруулсан шүү алдааг нь зоригтой хэлж чадахгүй сууж дагаж намирч ашиг ажил мөнгө тендер бодсоор намаа мөхөөлөө та нараас болж монгол улс хохирлоо намчид аа
Баянхонгорын ЗД байсан арьсны ченж Жаргалсайхан армид алба хаана гэж хаашаа харсан юм байдаг юм. Ерөнхийлөгчийг л дагаад л далд ороод л ил гараад яваа биз. Онигоотой
Өсөхбаяр нь Алдар спорт хорооны даргаар ажиллаад даруй 10 гаруй жил болж байгаа, эрхэлсэн ажлаа сайн хийдэг хүн. Спортын байгууллагыг спортын мэргэжлийн хүн удирдах нь буруу биш байх. Энэ хүнийг томилогдож байхад нь, хурандаа цол авч байхад нь яриагүй байж өнөөдөр ярьдаг нь сонин л байна.
Д.Жаргалсайхан Зэвсэгт хүчинд ажилд орохдоо л бэлтгэл хошууч цолтой байсан. Цолоо сэргээсэн. Үнэн зөв мэдээлэл өгч байх нь зүйтэй.
Таван толгойн полигон дээр ЗД нар дайлуулж, цайлуулж шав буудсан болж зугаагаа гаргаад бэлтгэл офицер цол авдагийг нь хэн ч мэднээ. Энэ суганы үсний дэргэд ҮБХИС төгссөн офицерууд харин жинхэнэ офицер шүү.
Таван толгойн полигон дээр ЗД нар дайлуулж, цайлуулж шав буудсан болж зугаагаа гаргаад бэлтгэл офицер цол авдагийг нь хэн ч мэднээ. Энэ суганы үсний дэргэд ҮБХИС төгссөн офицерууд харин жинхэнэ офицер шүү.
ichmeer ym da unshdag l bgaa
nuden deer il bhad ymarch arga hemjee avch chadahgui turuuvch 1 bolhoor iim boldgiin ner durdagdsan humuus ard tumneesee hun ym bol icheesei BHY buh ym ni ariin haalgA yuch chadahgui bj ih medegchiin durtei yanada bid
yrij bichij chadna arga hemjee hezeech avagdahgui te janjin dargaa
027 cergiin gospital koronogoor dalimduulj mongo idsen huuchin nogoonii zoorio dur meden gazriig zarsan tender budiluulj em hudaldan avaltaas brigadiin generel Batbilegtei hamtran mongo idsen Hujaa BATBOLD gegch hurandaa ovchtonii medeelelee hujaa nart ogson baih magadlaltai tagnuul cagdaa medsen bolovcn shalgaagvi huuchin ajilchdiin bairnii mongiig shalgah ene bvh asuudalaa hezee ehleh ve.
Tyvmhvmgfjhkkl
Алдрын даргаар саяхан тeлeвизрээр гараад баЙсан цагаан үстэй хурандаа бролох ёстой гээд Балжинням аварга ярьшсан шүү.цэргийн тэр хүнийг тавь. Тэнэг Сайханбаяр Ганзориг хоёроо
ОБЕГ т ч гэсэн нам дарга дагасан нас хэтэрсэн хүмүүс бий дээ ТАЗ гэж нүд нь харалган болсон газар уу даа
Завхрал дүүрсэн газар.Гандирваа гээд цүнх баригч дарга болчихсон явж байх жишээтэй.Зөв шударгаар ажиллаж бгаа хүмүүсийг дарж ,шийтгэнэ.Хүний өмнөөс хариуцлага хүлээлгэнэ. Гандирваа архичин
Bayrlalaa ho. Gehdee bi hezeech tsvnkh barigch bgaagvi l de. Chamaig bodvol Batlan hamgaalah, Zevsegt hvchind tasraltgvi 27 jil ajillaj, hodoogiin angi, baiguullagad ajillaj, Uamnii bvhii l alban tushaald shat daraalan ajillasan ym sh de. Haaya chamaar baitugai heneer ch zaalgahgvi tatna shvv de. Chamaig hen gedgiig chini bichsen zvilees chini haraad mednee.
Ajildaa ezen bolsin hun bol. JARGALSAIHAN MUN
Гадаадад доллороор цалин авдаг генерал хурандаа нар орон тоо хаагаад бас давхар цалинждаг гэх юм байна шалгадаг газар байна уу татварын мөнгийг энэ яамныхан баруун солгойгүй цацаад байна шалгаачээ
Зэвсэгт хүчинд гадаад,дотоодод олон жилээр сургаж бэлтгэгдсэн дээд,дунд тушаалын офицеруудын дэргэд Д.Жаргалсайхан арай...
Nehiinii chenj jargalsaihan chin deed bitgii hel dund surguuli ch togsoogui. Aimgiin zasag darga bolohdoo bas l huuli zorchin hil am dahuulsan. Hun er ni huuli bus ehelbel ter chigtee yum daa. Hariutslaga gej ireh tsagt er hun shig bgaarai daa uilhai mini. Jenco chin chmg hayah tsavt chi yana daa
Жаргалсайхан дарга зэвсэгт хүчинд ажил төрлөөрөө хүлээн зөвшөөрөгдсөн хүн шүү!
Tetgewertee garchixaad zaluu bolowson xvchnii zai bogloj ajilladag darga nariin xamaatan zondoo bdg. Bas xurandaa, generaliin exner nuuts amraguud ajil xiideggvi gertee suuj tsalin awdag bga shvv.
Эрүүл мэндийн салбарыг эхнэр нь. Батлан хамгаалах яамыг өсөхөө сда. Монголчуудын хайр хишгийг даахгүй муу гөлөгнүүд.
Энэ БХЯ гэгчийн татан буулгах хэрэгтэй Цэрэг зарсан улсын мөнгө идсэн хулхи хэдэн генерал хурандаа нар Ганц дрон ирэхэд сүйрэх арми Ер нь хэнтэй арми байлдах юм Орос уу Хятад уу Инээд хүргээд үхэр монголчууд
ер нь нэг албан тушаал дээр олон жил ажилладаг хүмүүс зөндөө л бий дээ зөвхөн наад захын жишээ бна тэтгэврийн нас нь хэтэрчихсэн ажлын чадвар муутай хүн яаманд одоо болтол ажиллаж байх жишээтэй
Баянхонгор аймгийн Жинст, Шинэжинстийг 2004-2009 онд химийн бодис мөнгөн усаар бохирдуулсан нинжа Жагаа гэдэг чинь энэ шүүдээ хө.Багийн төвийн цагаан байранд шлам нууж үнэн тэнэг гардаа.БХЯ үүгээр дутлаа юу.
Тэр ардын буйдангийн телевизийн од Сүхбаатар яахаараа хурандаа болдог юм. Саяхан л хошууч болоо биз дээ. Зурагтаар сайн гарахаар цол нэмдэг юм уу?