Улаанбаатар хот болон Өмнөговь аймгийн есөн суманд вакцинжуулалт үргэлжилж байна. Иргэдээс орос вакцин хаана хийгээд байгаа юм бэ гэсэн гомдол ирж байгаа.
Уг асуудалд ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: Манай улсад Засгийн газрын шугамаар оруулж ирсэн Спутник V вакцин байхгүй. Монгол Эм Импекс компани оруулж ирсэн вакцинаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд хийж байгаа. Орос вакцин яагаад хийхгүй байгаа талаар иргэдийн асуултад хариулт өгөх зорилгоор үүнийг мэдээлж байна.
Дөрөвдүгээр сарын эхээр 300,000 тун Спутник V вакцин орж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Эмчийн зааврын дагуу тухайн вакциныг иргэддээ тариад явна.
ОХУ-д үйлдвэрлэсэн Спутник V вакциныг дөрөвдүгээр сарын эхээр оруулж ирэхээр яриа хэлэлцээ хийгдээд, тээвэрлэлтийн асуудал шийдэгдэж байгаа. Өнөөдрийн байдлаар 50-64, 64-өөс дээш насны иргэдийг вакцинжуултад хамруулж байна.